Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Тэмээний баяр-2018" наадам Увс аймагт боллоо

Увс аймгийн Завхан суманд болжээ.




Увс аймгийн Завхан суманд "Тэмээний баяр-2018" наадам зохион байгуулагдлаа.
Тэмээний баярын гол арга хэмжээ бол Тэмээний уралдаан юм. Энэ жилийн тэмээний уралдаанд 70 гаруй тэмээ уралдсанаас Завхан сумын Шар булаг багийн тэмээчин А.Батмөнхийн хар тэмээ түрүүлж, Завхан сумын Айраг багийн тэмээчин, МУ-ын аварга малчин Д.Дамдинсүрэнгийн хөх аман хүзүүдэн Завхан аймгийн Ургамал сумын М.Мөнхболдын шар тэмээ айргийн гуравт, Завхан сумын Айраг багийн М.Нарантулгийн хар айргийн дөрөвт, Завхан сумын Шар булаг багийн уяач Ж.Оргилын хүрэн айргийн тавд тус тус хурдалжээ.

Тэмээг маллаж, үр шимийг нь эдэлж, хэрэглэх нарийн арга ухааныг Завхан сумын ард түмэн өнөөг хүртэл өвлөн тээсээр ирснийг илтгэх олон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдсан байна. Тодруулбал, "Буйл зорох", "Бурантаг томох" болон Тэмээний сэдэвтэй гар зургийн уралдаан, Ганган тэмээтэй хос, Шилмэл ингэ, Шилмэл буур шалгаруулах, Тэмээн буухиа болжээ. Тэмээний баярт хүрэлцэн ирсэн наадамчдын дунд элсний сүмо, олс таталтын тэмцээн зохион байгуулсан аж.

Уг наадмыг Увс аймгийн ЗДТГ, Завхан сумын ЗДТГ, БОАЖГ, БТСГ, Ойрад ХЖТ, "Сайхан Халиун" ХХК хамтран зохион байгуулав.

"Тэмээний баяр-2018" наадамд Завхан сумын засаг дарга Б.Пүрэвгончиг, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Завхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга "Сайхан Халиун" ХХК-ийн захирал С.Хийморьсан нар үг хэлж, УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Масато Такаока нар үзэж сонирхсон байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.31
Өмнөд Солонгос маргаашнаас эхлэн гялгар уутнаас татгалзана
2
2018.12.27
Хятадууд Украинд бөхөн үржүүлнэ
3
2018.12.18
Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулна
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
7
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.