Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Apple компани энэ намар шинээр гурван загвар танилцуулна

Гурван загварын нэг нь хамгийн том дэлгэцтэй iPhone байхаар төлөвлөөд байгаа аж.


Өчигдөрхөн Самсунг компани хүлээлт үүсгээд байсан шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулсан билээ. Тэгвэл гар утасны томоохон үйлдвэрлэгч компанийн нэг Apple нь энэ намар гурван шинэ загварын iPhone зах зээлд танилцуулахаар бэлдэж буй талаар Блүүмберг мэдээллээ.

Гурван загварын нэг нь урьд өмнөх бүх iPhone-оос хамгийн том хэмжээтэй загвар байх бол хоёр дахь нь iPhone X загварын сайжруулсан хувилбар байх юм байна. Харин гурав дахь загвар хямд үнэтэй, энгийн аж.

Өнгөрсөн онд худалдаалагдаж эхэлсэн iPhone X загварын борлуулалт шинжээчдийн таамаглаж байсан 80.2 саяд хүрэлгүй 77.3 сая хувь борлуулагджээ. Энэхүү үр дүнг тус загварын үнэтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тодруулбал, iPhone X загвар нь $1000 зах зээлд худалдаалагдсан билээ. Харин түүний өмнөх загвар болох  iPhone 8 нь хямд үнэтэй байсан талаар шинжээчид дурдаад байна.  

Эхний загвар болох том iPhone нь 6.5 инч дэлгэцтэй байх аж. Энэ хэмжээ нь iPhone 8 Plus-ийн хэмжээтэй ижил боловч iPhone X загвар шиг ирмэгээ хүртэл тэлсэн дэлгэцтэй байх тул хамгийн том дэлгэцтэйд тооцогдоно гэжээ.

Мөн OLED технологийн дэлгэцийг ашиглахаар төлөвлөөд байгаа юм байна. Өнгөны хувьд шинээр алтлаг өнгөний хувилбар нэмж байгааг мөн мэдээлжээ. Харин үнэ хямд загвар нь iPhone X-ийн царайгаар таних систем болон ирмэг хүртлээ тэлсэн дэлгэцтэй юм гэнэ. Хямд байх үзүүлэлт нь дэлгэц нь LCD, ган хүрээгүй, энгийн хөнгөн цагаан эх биетэй байх ажээ. Шинэ загварын IPhone-уудад үйлдвэрлэлийн шатны тестийг хийж байгаа бөгөөд зарим нэг үзүүлэлтүүд өөрчлөгдөх боломжтой талаар эх сурвалжууд мэдээлэлж байна. Ингээд шинэ загварын iPhone-уудыг хүлээх цаг эхэлж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
43
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.