Хайх зүйлээ бичнэ үү

мин

АНУ-ын Н-2В визийг дөрөвдүгээр сарын 1-нээс олгож эхэлнэ

АНУ-ын Элчин сайдын яам залруулга гаргав.




Өнгөрсөн сарын 19-нд АНУ-ын ЭСЯ-наас Н-2B визний талаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажилд шаардагддаг H-2B визийг гуравдугаар сарын 1-нээс олгож эхэлнэ гэж мэдээлсэн. Гэвч H-2B визийг дөрөвдүгээр сарын 1-нээс олгож эхлэхээр болжээ. Энэ тухайгаа Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам залруулга гарган олон нийтэд мэдээллээ.

Түүнчлэн Гадаад харилцааны яамны Консулын газар даваа гарагт “АНУ-ын Н2 визний хөтөлбөрт хамрагдах” сэдвээр форум зохион байгуулав. Форумын үеэр АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Ж.Спэлберг, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс, ХЗДХЯ-ны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, УПЕГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд нар мэдээлэл хийж, монгол иргэдийг Н2 виз хөтөлбөрт хамруулах боломжийг нэмэгдүүлэх, иргэдийг мэдээллээр хангах, америкийн болон монголын эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн чиг үүргийг тодорхойлох, хууль бус визийн зуучлалтай тэмцэх зэрэг асуудлаар санал солилцов.  

Форумд ХЗДХЯ, УПЕГ, ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албаны хүмүүс болон АНУ-д оюутан солилцоо, боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг компанийн төлөөлөл оролцов. Форумд оролцсон байгууллагуудын мэдээллийг нэгтгэж иргэдэд зориулсан мэдээлэл гаргахаар болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.03
ГССҮТ “Өвдөгний үеийг хагас солих” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ
3
2019.01.03
Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн хэвээр байна
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
6
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.