Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гуравхан хүн ярьдаг хэл бадеши

Ярих хүнгүйн улмаас гурван хөгшин ч төрөлх хэлээ бага багаар мартсаар байгаа гэнэ.


Эрт урьдын цагт бадеши хэлээр Хойд Пакистаны ард иргэд ярьдаг байсан бол одоо бараг бүрэн устсан хэл гэж үзэж байна. Учир нь энэ хэлээр одоо Бишиграм хөндийд оршин суудаг гуравхан өвгөн л ярьдаг аж.

Тэдний нэг Рахим Гул өөрийн хэдэн настайг ч мэдэхгүй гэх бөгөөд Би Би Сигийн сурвалжлагчид “100 жилийн өмнө бадеши хэлээр бүтэн тосгон ярьдаг байлаа. Дараа нь манай тосгонд өөр тосгоны эмэгтэйчүүд ирсэн. Тэд манай эрчүүдтэй гэрлэж, харин хүүхдүүд нь торвали хэлээр ярьдаг болсноор манай хэл мөхсөн юм” гэж хуучилж байна.

Рахимийн ах Саид Гул “Бидний хүүхдүүд, ач зээ бүгд торвалигаар ярьдаг болохоор бид гуравт яг үнэндээ эх хэлээрээ ярих өөр хүн байдаггүй” гэж ярьж байна. Саид ч хэдэн настайгаа мэддэггүй.

Тосгоны эрчүүд ажил хайж, гадагш яваад эргэж ирэхдээ пушту хэлээр ярьдаг болсон нь ч нөлөөлжээ. Ярих хүнгүйн улмаас гурван хөгшин ч төрөлх хэлээ бага багаар мартсаар байгаа гэнэ.
Рахим таван ачтай ч нэг нь ч өвөөгийнхөө хэлийг ойлгохгүй. Рахимийн хүү “Бага байхад манай ээж торвали хэлээр л ярьдаг байсан болохоор гэрт хэн ч бадеши үг хэлдэггүй байлаа. Тиймээс сурах ямар ч боломж байгаагүй. Харамсалтай ч би одоо бадеши хэл сурах гээд ч чадахгүй. Аав нас барахад энэ хэл мөхнө гэж бодохоор аймшигтай санагддаг” гэж ярьжээ.

Бадеши хэлний жишээ
Энэ хэлийг аврах аргагүй болсон ч хэд хэдэн үг цээжлэж авахыг хүсье.
    Meen naao Rahim Gul thi – Намайг Рахим Гул гэдэг.
    Meen Badeshi jibe aasa – Би бадеши хэлээр ярьдаг.
    Theen haal khale thi? – Юу байна?
    May grot khekti – Би хоолоо идсэн.
    Ishu kaale heem kam ikthi – Энэ жил цас бараг орсонгүй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
8 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
8 цагийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
28
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.