Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Таны заавал унших ёстой Японы гайхамшигт 9 зохиол

Та Япон зохиолд дуртай юу? Цаанаа л өөр шүү.


1. Almost Transparent Blue (1976) – Рю Мүраками

Тэр уг номоо Мүсашино Урлагийн Сургуульд суралцах үедээ бичиж байсан бөгөөд Акүтагава шагналын эзэн болсон юм. Уг номонд 1970-аад оны дунд үеийн залуус, дотно харилцаа, хар тамхи, рок-н-роллын тухай өгүүлнэ.

2. Death in Midsummer and Other Stories (1956) – Юкио Мишима

Бараан комеди, хүнд хэцүү харилцааны тухай богино бичвэрүүд багтсан. Мишима жүжигчин, зохиолч, модель, яруу найрагч байсан бөгөөд Нобелийн шагнал хүртэх өндөр магадлалтай хүн гэгдэж байсан юм.  Тэр 45 насандаа самүрайн ёсоор гэдсээ хүүлэн амиа хорлосон юм.

3. The Diving Pool (1990) – Йоко Огава

“The Diving Pool”, “Pregnancy Diary”, “The Dormitory” гэх гурван номын нэг болох уг зохиол уншигч таныг зохиолын гол дүр болгон хөтлөн авч явах болно. Тэр Акүтагава шагналын эзэн болж байсан удаатай.

4. Kafka on the Shore (2002) – Харүки Мүраками

Түүний бичлэгийн арга барил болоод бусад зохиолуудыг ч бас мөн төлөөлж чадах бүтээл. Харүки Мүраками Нобелийн шагналыг хүртэж магадгүй гэх бас нэгэн дуулиантай нэр дэвшигч байсан юм. Манай улсад ч мөн Японы уран зохиолын төлөөлөл болсон том зохиолч хэмээн нэрлэгдэж, олон номыг нь орчуулан гаргасан байдаг.

5. Kokoro (1914) – Сосэки Нацүмэ

Японы агуу зохиолчдын нэг. 1914 онд сонин дээр хэсэг хэсгээрээ нийтлэгдэж байв. Уг зохиолд нэгэн залуу эр хэрхэн өөрийн багштайгаа харилцааны асуудалтай болж, тэр бүхнээ шийдэхийг оролдон, өөрөө өөрийгөө эрж хайж буй тухай гарна.

6. Seven Japanese Tales (1963) – Жүничиро Танизаки

Японы нэрт зохиолч, хамгийн агуу уран бүтээлчдийн нэг Жүничиро Танизакигийн уг бүтээлд хувь хүн болон угсаа гарлын тухай, хүсэл тачаал, хэрцгийлэл, давамгайлагч болон номхон дөлгөөн зан авирын тухай гарах болно.

7. Snow Country (1937) – Ясүнари Кавабата

Орь ганцаардал, тусгаарлагдмал байдал болоод этгээд өвөрмөц байдлын дүр зургийг харуулна. Японы хамгийн их цас унасан газарт үйл явдал өрнөж буй. Түүний уран яруу, маш тод дүрслэл бүхий бичвэрийн арга барил нь сүүлд 1968 онд Нобелийн шагналыг хүртэхэд нөлөөлсөн билээ.

8. The Tale of Genji (1008) – Мүрасаки Шикибү

“Гэнжийн туульс” бүтээлийн тухай дуулаагүй хүн ховор биз ээ. Японы хамгийн алдартай бүтээлүүдийн нэг гэдгийг дурдах нь зүйтэй. Зохиолч Мүрасаки 973 – 1016 оны хооронд амьдарч байсан бөгөөд зарим хүн үүнийг орчин үеийн уран зохиолын эх суурь гэдэг.

9. The Waiting Years (1957) – Фүмико Энчи

Томо, гол дүрийн бүсгүй үнэнч бус гэрлэлт болон яах ч аргагүй амьдралаа өөрчлөхийг хүсэж буй тухай гарна. Зохиолч бүсгүй Японы хайр хүндлэлийг хүлээсэн хүн байсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.