Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлсэн нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзлээ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо.




Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэн шийдвэрээ танилцууллаа. Шийдвэрийг ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар уншиж танилцууллаа. 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх УИХ-ын тогтоол эцэг хуулийг зөрчөөгүй гэж шийдвэрлэв. Учир нь "Монгол зэс" корпорац 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэхгүй гэж ҮХЦ-ийн 5 гишүүн үзлээ.   

Талууд дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой юм байна.

Мөн "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан тохиолдолд "Монголын зэс корпораци"-ийн ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэдгийг онцоллоо. Энэ дүгнэлтийг дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжлав.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
4 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
23 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
47
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.