Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зөвхөн нягтлан бодогчдын л ойлгох 9 зовлон


1. Татвар болон нийгмийн даатгалын шалгалт орох тухай байцаагч мэдэгдэх үед. 

2. “Яана аа” гээд сандарч байхад хамт олон нягтлангийн ажлын нэг хэсгийг ч ойлгохгүй байх тэр мөч. 

3. Жил бүр Цагаан сар болон наадмаар тайлангаа хийж, ажил дээрээ хонож, өнжих хэрэгтэй болох үед.  

4. 100 айл, зах, худалдааны төвд ажилладаг хүмүүс хүчин төгөлдөр бус баримт өгөөд байхад татварын байцаагчид байгууллагын нягтлангуудыг буруутгах үед. 

5. Үнэндээ татварын байцаагчид хүчин төгөлдөр бус баримт хийж байгаа хүмүүсийг л торгож, алданги тавих ёстой шүү дээ гэж бодоод л. 

6. Нягтлангийн ажлын байрны тодорхойлолтод огтхон ч заагаагүй хүний нөөц, оффис менежерийн ажлыг давхар гүйцэтгүүлчихээд, юу ч бодохгүй байгаа хүмүүсийг хараад. Болоогүй ээ, чиний ажил хийхгүй байгааг гайхах тэр үед.  

7. Танай ажлынхан чамайг бүгдийг мэднэ гэж боддог. Цалингийн зээл авахад юу бүрдүүлэх вэ, гадагшаа явах гэсэн юм, пасспортоо яаж сунгуулах вэ гэх мэт асуултын хариуг чи мэдэж байх ёстой болдог. 

8. Цалингийн задаргааны тухай ажилтанд бөөн юм болж, баахан тайлбар тавьсны дараа “Тоог нь хэлэхгүйгээр тайлбарлаад өгөөч” гэх үед. 

9. Нийгмийн даатгал болон ХХОАТ таны орлого бүрээс манай байгууллага суутгах үүрэг хуулийн дагуу хүлээдэг юм гэж хэлсний дараа хүмүүс “Төлөхгүй байж болох уу?” гэж асуух тэр мөч.

ЭЦЭСТ НЬ, энэ бүх зовлон бэрхшээлийг туулсан ч, та бол байгууллагаа нуруундаа үүрч яваа хүн гэдгийг хамт олон тань мэдэж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Хайр нь дотроо, хал нь гаднаа шүү дээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
4 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.