Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

НБА: Лэброн Жэймсийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл

Хаан Жэймс.


НБА-ийн од Леброн Жеймс 2003 онд драфтын тэргүүн сонголтоор НБА-д хөл тавьж байсан билээ. Улирлын болон финалийн үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдээд байсан тэрбээр өнөөдөр олон олон амжилтуудын эзэн юм. Мөн тэрбээр "Брүүклин Нэтс"-ийн эсрэг тоглолтод 31 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 11 оновчтой дамжуулалт хийсэн үзүүлэлтээр бас дахин нэг рекордыг эзэмшжээ. Тодруулбал, 30000 оноо, 8000 с.б.а, 8000 о.д хийсэн цор ганц тоглогчоор нэрлэгдээд байна. Энэ цаг үеийн хамгийн шилдэг тоглогчоор нэрлэгдээд буй Лэброн Жэймсийн талаар 20 баримтыг та бүхэндээ хүргэж байна.

1. Лэброн Рэймон Жэймс нь 1984 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Охио мужийн Акрон хотод төржээ.

2. Түүний ээж Глория Жэймс нь 16 настайдаа Лэброныг төрүүлсэн юм.

3. Түүнийг сагсанбөмбөг сонирхогчид "Хаан Жеймс" нэрээр нь мэддэг.

4. Лэброн Жэймс дөрөвдүгээр ангид байхдаа хичээлийн жилийн нийт 160 өдрийн 82-ыг нь тасалж байсан гэдэг. Учир нь түүний ээж Глория Жеймс эмх замбараагүй байдал үүсгэж танхайрсан хэргээр долоон хоногийн хорих ял сонсoж байсан юм.  

5. Жэймсийн анхны хүүхэд 10-р сард төрсөн. Харин хоёр дахь хүүхэд нь зургаадугаар сард төрсөн юм. Энэ нь Лэброн Жэймс “Миами Хит” багт байхдаа зургаа дугаарыг сонгосон шалтгаан нь юм.

6. Хаан Жэймс нь өнөөдөр гурван хүүхдийн эцэг. (хоёр хүү, нэг охин)

7. Тэр баруун гараараа шидэлт гүйцэтгэдэг ч зүүн гараараа идэж, бичиж чаддаг нэгэн.

8. 2014 онд “Forbes” сэтгүүл Дэлхийн хамгийн хүчирхэг тамирчнаар Жеймсийг нэрлэж байсан.

9. “Apple” компани 2014 оны зургадугаар сард “Beats” электрониксийг гурван тэрбумаар худалдаж авсан билээ.  Харин Жэймс тус компаниас маш бага хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд тус хувьцааг нь түүнээс 30 сая доллараар худалдалж авсан байна.

10. Тэрбээр Английн Премьер Лигийн “Ливерпүүл” клубийн хувьцааг эзэмшдэг.

11. Хэдийгээр Жэймс Охио мужид төрсөн ч Нью-Йоркийн “Yankees”, “Чикаго Буллз”, “Даллас Ковбойс” багуудын үнэнч хөгжөөн дэмжигч юм.

12. Жэймс НБА-ийн улиралын болон финалийн үнэ цэнэтэй тоглогч, Олимпийн алтан медальтай түүхэн дэх хоёр дахь тоглогч юм. Түүний дээр Майкл Жордан байдаг.

13. Лэброн 29 настайдаа НБА-ийн плэйоффд 4000 дахь оноогоо авч байжээ.

14. Түүний 10 жилдээ дуртай байсан хичээл бол уран зураг юм.

15. Жеймс 2003 оны НБА-ийн драфтын тэргүүн сонголтоор "Кливленд Кавалерьс" багт сонгогдож байжээ.

16. Леброн Жеймс нь Vogue сэтгүүлийн нүүр хуудсанд багтсан Африк-Америк анхны хүн болж байсан юм.

17. Тэрбээр НБА-ийн түүхэнд нэг тоглолтод 40 оноо авсан анхны залуу тоглогч болж байсан билээ.

18. Хаан Жэймс өнөөдрийн байдлаар Coca-Cola, Nike, McDonald's, Samsung, Audemars Piguet, Dunkin Donuts-тэй хамтран ажиллаж байна.

19. Лэброн Жэймс 27 насны төрсөн өдрийн баяр болон шинэ жилийн өмнөх үдэшлэг дээр ахлах сургуульдаа хайртай байсан Саванна Бринсонд гэрлэх санал тавьсан юм. Тэр хоёр 2013 оны есдүгээр сарын 14-нд Сан Диего хотод хуримаа хийсэн билээ.

20. Тэрбээр НБА-ийн түүхэнд 30000 оноо, 8000 с.б.а, 8000 о.дамжуулалт хийсэн үзүүлэлтээр цор ганц тоглогчоор нэрлэгдээд байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
18 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
18 цагийн өмнө
Краштайгаа амжилттай чатлахад чинь туслах 6 зөвлөгөө
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.