Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Йелийн Их сургуулийн хамгийн алдартай хичээл: "АЗ ЖАРГАЛ СУДЛАЛ"

Йелийн Их сургуулийн "Аз жаргал" хичээлийн зарим онлайн хичээлийг эндээс судлах боломжтой.


АНУ-ын Йелийн Их сургууль “Аз жаргал судлал” хэмээх сэтгэл судлалын шинэ хичээлийг нэвтрүүлжээ. Нийт сургуулийн бүх мэргэжлийн оюутнуудын сонгон суралцах суурь хичээлд энэхүү хичээл багтах юм.

3 өдрийн дотор 1200 гаруй оюутан уг хичээлд бүртгүүлсэн нь тус их сургуулийн 316 жилийн түүхэнд хамгийн олон оюутныг хамарсан хичээл болж байна.

"Аз жаргал судлал" хичээлийн хүрээнд аз жаргалтай байх урлагийн талаар гүнзгий ойлголттой болохоос гадна, өөрийгөө танин мэдэх, өөрийгөө болон хорвоо ертөнцийг хайрлах, сайн сайхан амьдралыг бүтээхийн тулд хэрхэн аж төрөх гэхчлэн сэтгэл судлалын нарийн ойлголтуудыг лекц, семинар хосолсон байдлаар хүлээн авах юм.

Image result for yale university happiness course

"Онолын түвшний олон хичээл судлах үед суралцагч ганцаардаж, сэтгэл гутралд автаж, хэт их ядаргаанд орох зэргээр хямрах нь бий. Тэгвэл энэхүү хичээлийг судалснаар аз жаргалтай, амар тайван амьдрах насан туршийн боловсролыг эзэмших болно” гэж тус хичээлийг удирдан явуулах багш, сэтгэл судлалын ухааны доктор Лауре Сантос мэдэгджээ.

 

Тус их сургуульд явагддаг сонирхолтой хичээл үүгээр дуусахгүй. Шидтэний ном, сурах бичгийн дагуу шашны сургаалийг тайлбарладаг "Харри Поттер" цувралаас сэдэвлэсэн "Christian Theology and Harry Potter" гэх хичээл ч бий. 

 

Image result for . Yale University,

 

Йелийн Их сургуулийн "Аз жаргал судлал" хичээлийн зарим онлайн хичээлийг эндээс судлах боломжтой.

 

Мөн тус сургуулийн "Сайхан амьдрах шинжлэх ухаан" сэдэвт хичээлийн албан ёсны гэрчилгээ бүхий онлайн сургалтанд хамрагдахыг хүсвэл энд бүртгүүлээрэй. 

Эх сурвалж: Nytimes.com

 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
2
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.