Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Адъяа, Мөөжиг хоёрын нөхөрлөлийн тухай хэлсэн ҮНЭ ЦЭНЭТЭЙ 30 эшлэл

Тэд “21 мянга” реалити шоунд оролцож, ялагчаар Ө.Мөнх-Эрдэнэ тодорсон билээ.


“Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа, Ө.Мөнх-Эрдэнэ нарын ярилцлага “Засгийн газрын мэдээ” сонинд гарчээ. Тэд нөхөрлөлийнхөө тухай хөөрөлдсөн байна. Тэдний нөхөрлөлийн тухай хэлсэн ҮНЭ ЦЭНЭТЭЙ 30 эшлэлийг хүргэж байна.

Соёлын тэргүүний ажилтан Р.Адъяа

1. Би загас барих хообийтой учир загас барьж байгаа этюд үзүүлээд КУДС-д тэнцсэн юм. 

2. Есдүгээр сарын 1-нд “Сайн байцгаана уу, найзууд аа” гээд л Мөөжиг тэр хэд дээр очсон доо.

3. Хэрэв найзуудтайгаа учраагүй бол өөр мэргэжил сонгоод, магадгүй ахтайгаа бизнес хийгээд явж байх байсан болов уу.

4. Мөөжигтэй найзаараа дамжуулан анх танилцаж, нөхөрлөж явсаар өнөөдөр 20 жил боллоо.

5. Өнөө хүртэл яваа нь бид нэг нэгэндээ итгэж, нөхөрлөлөө бататгаж явсны үнэ цэнэ юм.

6. “Чиний хайр дуусвал,  миний хайр дуусна” гэдэг үгийг би хэлэх дуртай.

7. Нэгдүгээр дамжааны хоёрдугаар улиралд “Өглөө” нэвтрүүлэгт оролцож, жүжиглэсэн юм. Гэтэл багш маань “Чи юу ч сураагүй байж нэвтрүүлэгт орлоо. Ахиж орж болохгүй” гэж загнасан. Үнэн л дээ. 

8. Бидний хувьд гэртээ байгаа хүмүүсээс илүү цаг хугацааг хамт өнгөрүүлдэг. 

9. Манай Мөөжигт надад байхгүй авууштай олон зан чанар байдаг. Маш хөдөлмөрч хүн.

10. Бид хоёр онгоцонд явж байхдаа “Энэ шоуг гоё болгох уу” гэж ярьсан. 

11. Хэрэв би тэр “хоот доогийг”-ийг шидсэн бол Мөөжиг юу ч бодохгүй нь тодорхой. 

12. Мөөжиг бид хоёрт тал “доог” бол хойшоо л байна.

13. Ганц нэвтрүүлэг үзчихээд найзыг маань элдвээр хэлэхэд тэсгэл алдаж, “Нэр нь сэтвэнэ, найзыг маань бүү муул” гэж фэйсбүүктээ бичсэн. 

14. Мөнгөө хуваана гэхэд нь “Ёстой гоё найз юм даа” гэж баярласан.

Соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнх-Эрдэнэ
 
 

1. Манай Адъяа цагаахан, тусархаг хүн.

2. Нөхөрлөлийг цаг хугацаа харуулдаг гэж боддог.

3. Араатан амьтад өвс, ургамал иддэг бол хүн бие биүнийхээ сэтгэлийг “иддэг” нэг төрлийн “араатан” гэж би ойлгодог.

4. Энэ утгаараа сэтгэлийг нь нөхөх өртэй хүн бол найз, нөхөд гэж утгыг нь тайлж ойлгодог. 

5. Өөртөө ямар зам, мөр гаргаж, ямар зорилго тээж, ямар хүсэл тэмүүлэлтэй байна гэдэг чиний ирээдүйн жим юм.

6. Саяхан нээлтээ хийсэн “Ах дүү гурав” уран сайхны киноны дараа найз маань нүдэндээ аяга дүүрэн нулимстай “Баярлалаа” гэж надад хэлсэн. 

7. Би аливааг нэг үйлдлээр нь дүгнэдэггүй. Ядаж 20 хором надтай ярилцсан хүн намайг дүгнэвэл нэг хэрэг.

8. Туйлын зорилгодоо хүрэхийн тулд гол дүр өөрөө тэмцэгч байх ёстой. 

9. Шоуны тухайд хүн чанарын хувьд арай илүү сонирхолтой, хөгжөөнтэй байлгах үүднээс л хандсан. 

10. Би салхи сийгсэн газраар сул асгарч явдаг хүн. Надад тийм харамч зан байхгүй.

11. Ухаан алдаад унахад нэвтрүүлгийн багийнхан хоол өгөх л байсан байлгүй. Ийм сэтгэлзүйтэй л оролцсон.

12. Би өндгөө хагалчихаад тэр хэмжээнд тэсэрч уурлах хүнстэй байлаа. 

13. Хүний газар адилхан 10 хоног өлсөж, цангаж явсан найзыгаа гэртээ харихдаа ээждээ, гэрийнхэндээ дурсгалын зүйл, хэдэн атга чихэртэй очоосой гэж бодоод л мөнгөө хуваасан. 

14. Гадагш явсан хүн бүрээс манайхан юм хардаг шүү дээ. Дэлгүүр хоршоо хэсээд л дуусгасан.

15. Ээжийн маань авьяас надад ирсэн байх гэж боддог юм.

16. Ээж “Зургийн дугуйлангаа үргэлжлүүлэх үү” гэж асуухад нь “Үгүй ээ, би драмын дугуйланд явна” гэж хэлээд, Д.Саранхүү багшдаа шалгуулж, жүжигчин болох гараагаа тавьж байлаа. 

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
С.Болд-Эрдэнэ: Дүрээ хүмүүст бүрэн өгч болдоггүй юм
2
4 өдрийн өмнө
Урин хавар айсуй: Хаврын үзэсгэлэнт уран зургууд
3
4 өдрийн өмнө
"1984" постдрамын жүжгийн тухай үзэгчдийн бичсэн 13 онцлох пост
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
44
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.