Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

М.Зоригт: "Дефакто” Д.Жаргалсайхан “зангиатай” эрхэм болон хувирсан

Д.Жаргалсайхан өөрөө энэ 76 гишүүний нэг болохыг хүсдэг гэдгээс эхлэе.


“Московский Комсомолец” Улаан-Үд
2018,03,01

Монголын УИХ-ын гишүүн асан М.Зоригт саяхан Улаан-Үд хотын хүндэт зочин, жуулчны хувиар манай хотод зочиллоо. Тэрбээр олон нийтийн сүлжээндээ “Монголын нийтлэлч Д.Жаргалсайханы мөрөөр Буриадад ирлээ” гэж бичсэн байсан юм. Манай сонин өнөөгийн Монгол оронд юу болж байгаа талаар Д.Жаргалсайхантай ярилцлага хийсэн нь дээр дурдсан “мөр” болжээ. Ингээд “Московский Комсомолец” сонингоос хоёр долоо хоногийн өмнө Д.Жаргалсайханд тавьсан асуултандаа М.Зоригтоос хариулт авлаа.

— Буриадын тэргүүн Алексей Цыденов Улаанбаатарт айлчлахдаа “Дефакто” нэвтрүүлгийн хөтлөгч, чөлөөт сэтгүүлч Д.Жаргалсайханд ярилцлага өгсөн.  Яагаад чухам түүнд ярилцлага өгсөн талаар Д.Жаргалсайхан өөрөө “Монголд төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байхгүй тул хувийн суваг, гэхдээ хамгийн өндөр чансаатай нэвтрүүлэг болохоор манайд өгсөн” гэж хариулсан байсан. Та тэр нэвтрүүлгийг үзсэн үү?
— Алексей Цыденовтой Москвад Тээврийн дэд сайдаар ажиллаж байхад нь би анх танилцаж байлаа. Би тэр үед Монголын Тээврийн сайд байсан юм. Цыденов бол технократ, “зангиагүй хүн” өөрөөр хэлбэл гар хумхилгүй ажилладаг гэдгийг нь би сайн мэднэ. Д.Жаргалсайханы “Дефакто”-г хүмүүс их үздэг талаар асууж байгаа бол мэдээж үздэг, гэхдээ тусгай хүмүүс л үздэг нэвтрүүлэг. Д.Жаргалсайханыг би сайн мэднэ. ЗХУ-ын үед бид олон улсын оюутны хөдөлгөөнийг хамт төлөөлдөг байлаа. Би Чехийн Прагад, тэр Монголд байсан. Д.Жаргалсайхан Прагад ирээд хурал жагсаал хийдэг байсан. Харин өнөөдөр бол тэр “зангиатай хүн” болсон. Тэр гольф тоглож, сноуборд, фитнесээр хичээллэж, түүний яриаг адилхан зангиатай хүмүүс нь л сонсдог. Харин жинхэнэ ажиллаж байгаа хүмүүс зангиатай манатай байна. Ийм хүн Цыденовийг монголчуудад танилцуулж болохгүй. Монголд төрийн хэвлэл байхгүй ч улсын телевиз, радио гэж байгаа. Нийгэмд тэдний мэдээлэл илүү хэрэгтэй.
— Та өчигдөр Алексей Цыденов болон манай сайд нартай уулзаж, хэвлэлд ярилцлага өгсөн. Та өмнөх тэргүүн Вячеслав Наговицынтой хэдэн удаа уулзаж байсан бэ? Энэ уулзалтууд ялгаатай байна уу?
— Наговицынтой би Сэлэнгэ аймагт УИХ-ын гишүүн байхдаа уулзаж байсан. Тэр намайг гэрэл зурагчны хувиар Буриадад урьж байлаа. Одоо би улстөрөөс холдож, “Бидний цөөхөн монголчууд” гэсэн том төсөл дээр ажиллаж байгааг бүгд мэднэ. Телевизэд ярилцлага өгөхдөө би энэ талаараа ярьсан. Манай экспедицэд тусладаг аавын нэртэй сан бий, 3 жийп машин, 20 гаруй сэтгүүлч, гэрэл зурагчин байгаа. Бид бүх аймагт очиж, нэг аймагт 2-3 сар ажиллаж байна. Бидний зорилго хүмүүсийн амьдралыг яг байгаа чигээр нь гаргаж, зураг авах. Өнөөгийн монголчууд яаж амьдарч байгааг ойлгох хэрэгтэй. ОХУ-аас бид Буриад, Тува, Халимагт очно. Мөн Москвад монголчууд олон бий. Та бүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийг хүсч байгаа. Өнөөдөр би сайд ч биш, депутат ч биш. Гэтэл танай Жуулчлалын дэд сайдруу залгатал 1,5 цагийн дараа өөрөө хүрч ирээд бүх зүйлийн талаар ярилцлаа. Урьд нь ийм байгаагүй. Буриадын хэн нэгэнтэй уулзах гэж маш олон дамжлага давдаг байлаа. Цыденов ийм залуу, шуурхай сайд нартай болжээ.

— Алексей Цыденов ажлаа Монгол дахь Буриадын худалдааны төлөөлөгчийн газрыг буулгаснаар эхэлсэн. Та том бизнесмен, улстөрчийн хувиар энэ газарт очиж байсан уу? Монголчууд энэ төлөөлөгчийн газрыг  татан буулгасанд хэрхэн хандсан бэ?
— Би Буриадын түүхийг мэддэг, хайртай дуртай ч төлөөлөгчийн газарт нэг ч очиж байгаагүй. Надад Буриад, Эрхүүгийн төлөөлөгчийн газар хэзээ ч хэрэг болж байгаагүй. Албаны түшмэл хэн нэгэнд бараагаа зарахад нь туслах нь зах зээлд тохирохгүй. Соёлын солилцоо хэрэгтэй ч худалдааны төлөөлөгчийн газар ийм ажил хийхгүй.
— Д.Жаргалсайхан Улаанбаатарын Захирагчийг мафи, УИХ-ын гишүүдийг гадилын орны колумб гэж нэрлэсэн. Колумбууд хаашаа гэдгээ ч мэдэхгүй сэлдэг, тэдний ганц зорилго нь баяжих гэж хэлсэн. УИХ-ын гишүүн асны хувьд та энэ талаар юу хэлэх вэ?
— Д.Жаргалсайхан өөрөө энэ 76 гишүүний нэг болохыг хүсдэг гэдгээс эхлэе. Тэр нээлттэй амьдардаг, үзэл бодлоо ч нээлттэй хэлдэг. Монголчууд бид хүн болгон үг хэлэх эрх чөлөөтэй ардчилсан нийгмийг сонгосон. Энд хэн ч мөрөөдлөө биелүүлж болно. Америкийн мөрөөдөл биелэхгүй байсан ч манайд биелдэг. Х.Баттулга гэрийн хороололд хүүхдүүдтэй зодолдон өсч, дээд боловсрол эзэмшээгүй ч одоо Монголын Ерөнхийлөгч. Д.Жаргалсайханы депутатуудын талаар ярьж байгаа юмыг үнэн гэхэд хэцүү. Засгийн газарт сайн хүн ч бий, муу ч бий.  
— 2015 онд биднийг Улаанбаатарт очиход та депутат, Тээврийн сайд байлаа. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга ч мөн депутат, Тээврийн сайд, ХАА, аж үйлдвэрийн сайд байсан. Өчигдөр Тээврийн сайд байсан хүн өнөөдөр хөдөө аж ахуй удирдах нь жирийн явдал уу? УИХ-ын бүх гишүүд таныг оролцуулаад бүгд ямар нэг гайхамшигтай аргаар баяжлаа. Депутат болгон өөрийн хэвлэл мэдээлэлтэй болжээ. Танд хэвлэлийн хэрэгсэл байгаа юу? Хөндлөнгөөс харахад муухай байна гэсэн Д.Жаргалсайхантай санаа нийлэх үү?
— Монголын сонгууль хөтөлбөрөө хүмүүст хүргэхийн тулд мөнгө, хэвлэл хэрэгтэй гэсэн системээр явагддаг. Надад ч хэвлэл байгаа. 2015 онд та бүхэн надаас өөрийнхөө хэвлэлийн бодлогод нөлөөлдөг үү гэж асуусан бол би тийм гэж хариулах байсан. Харин одоо би олон нийтийн сүлжээнд орсон. Миний инстаграм Монголд хамгийн олон дагагчтай, видео бичлэгийг минь хэдэн мянган хүн үздэг.
— Д.Жаргалсайхан нийтлэлчийн хэлсэн гол зүйл бол монголчууд ядуу амьдарч байна, ирээдүйгүй болохоор эх орноосоо явж байна гэсэн. Монголын эдийн засаг юун дээр тогтож байна вэ? Эх орноо янз бүрээр худалдахад уу? Улаан номонд орсон шонхор шувууг албан ёсоор хэдэн мянгаар нь зардаг цорын ганц орон бол Монгол. УИХ-ын шинэ гишүүдэд зориулаад байн байн хуулиа өөрчилдөг. Тэд чинь сайд биш олигархууд байна шүү дээ. Д.Жаргалсайханы зөв биш үү.
— Айл өрх болгон л гэрт нь зарах юм байвал зардаг шүү дээ. Өнөөдөр Монголд нийт уурхайн 0,05 хувь л ажиллаж байна. Бид нүүрсээ зардаг. Гэхдээ 30 жилийн дараа эрчим хүчний шинэ эх үүсвэр гарч, нүүрс хэнд ч хэрэггүй болно гэдгийг мэдээд зарж байна. Хүмүүс гадагш гарч байна. Энэ бол жирийн үзэгдэл. Д.Жаргалсайхан эдийн засаг мэдэхгүй, нарийн тоо баримт мэдэхгүй. Ганц юм хэлэхэд тэр үнэ төлбөргүй бол хаана ч очихгүй. Түүнийг чөлөөт сэтгүүлч гэж та бодож байна уу? Ард түмэнтэй тэр ярьдаг уу? Д.Жаргалсайхан бол  зангиатай эрхэм бөгөөд түүний байдаг газар ард түмэн очдоггүй. Харин би үргэлж замд явдаг, хүмүүстэй уулзаж, ярилцан, амьдралын түвшин дээшилж байгааг нь харж байна. Малчин болгоны гэрт хөргөгч, индүү, угаалгын машин байна. Гэрийнх нь дэргэд жийп машин, мотоциклтой, малын тоо жил бүр нэмэгдэж байна. Д.Жаргалсайхан тийм газар очдоггүй хүн байж хаанаас ямар тоо гаргаад байгааг мэдэхгүй юм.
— Д.Жаргалсайхан Монголын тосны 70 хувь импортынх, Буриадтай хийж байгаа худалдаа дөнгөж 0,5 хувь гэж ярьсан.
— Монголд үйлдвэрлэдэг тос чанартай болохоор үнэтэй. Харин орос, хятад тос хямд тул хүмүүс авдаг. Буриадаас бид мөхөөлдөс, тос, мебель авдаг. Визгүй болох үетэй зэрэгцэн, хямрал болсон ч монголчуудын ачаар Буриадын үйлдвэрүүд хаагдалгүй ажилласаар ирсэн. ЗХУ-ын үед ч буриадууд монголчуудын ачаар амьдардаг байсан. Хүнд үед монголчууд туслана гэдгийг буриадууд ойлгосон гэж би байнга ярьдаг. Та нар аялал жуулчлал хөгжүүлэхийг хүсч байна. Ямар ч үед жуулчдын 80 хувь нь монгол байх болно. Сайдын хувиар ирэхэд ард түмэнтэй уулзаж чаддаггүй. Харин одоо би гэрэл зурагчны хувиар ирж, явган алхан, олон зүйл харж байна. Улаан-Үдэд ирлээ, хилчид эелдэг. Улаан-Үдэд нэг эмээ инээж байна, би зураг авлаа. Замын цагдаа намайг машинаар хүргэж өглөө. Урьд нь ийм байгаагүй. Төв зах дээр үзэм зарж байгаа тажик залуу монгол үг цээжилсэн байна. Монгол хэл сурахгүй бол үзмээ зарж чадахгүй гэдгээ тэр мэдэж байна. Саяхан Монголд сонгууль болсон болохоор эдийн засгийн бүх асуудлыг санаатайгаар хэтрүүлж байна. 2017 онд манай эдийн засгийн хөгжил 10-12 хувьтай гарсан. Энэ жил бид багш нарын цалинг нэмж, шинэ цэцэрлэг барина. Энэ бүхэнд ОУВС оролцож байгаа. Монголын улстөр шилэн тунгалаг. УИХ нь нээлттэй хуралдаж, бид хэн юу хэлсэн, юунд санал өгснийг мэднэ. Ард түмний санаа бодлыг үргэлж сонсдог. Татвар нэмэх гэж байгаад сая больлоо. Бид хэзээ ч хууль бусаар парламентаа тарааж, Ерөнхийлөгчөө унагааж байгаагүй.
— Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль их шуугиантай болсон. Орост Х.Баттулгыг “Монгол Трамп” гэж хүлээж авсан. Хүчтэй засгийн газар, Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг хүссэн хүчтэй лидер гэж харж байгаа. Д.Жаргалсайхан энэ хагас жилд Х.Баттулга юу ч хийгээгүй гэж үзэж байна. Х.Баттулга бусдаас юугаараа өөр юм бэ?
— Харин Д.Жаргалсайхан бусдаас юугаараа өөр юм бэ? Ард түмэн Х.Баттулгыг сонгоогүй, Ардын намыг шийтгэсэн юм. Энэ бол эсэргүүцлийн сонгууль байсан. Дэлхийд бүх юм төлөвлөгөөтэй байдагт дасжээ. Германд Меркель ялна гэдгийг бүгд л мэддэг. Харин АНУ-д Трамп, Монголд Х.Баттулга төлөвлөгөө бусаар гараад ирлээ. Парламент гэдэг бол нийгмийн толь. Нийгэм ямар байна, парламент тийм л байдаг. Хэрэв та надаас Х.Баттулга лидер үү гэж асуувал би үгүй гэж хариулна. Одоо тэр бүх залуучуудыг цэрэгт татаж, тэднээр зам, барилга бариулахыг хүсч байна. Энэ бол ардчилал биш. Монголчууд ардчилалд итгэдэг хэвээр байгаа, ардчилал бол бидэнд үнэ цэнэтэй зүйл. Одоо Монголд улс орноо ОХУ шиг Ерөнхийлөгчийн засглалтай болгохыг хүсдэг хүмүүс байгаа. Гэхдээ тэд цөөнх гэдэгт би итгэлтэй байна. Монголын засаглал  тодорхой. Ерөнхий сайд байна, тэр хог шүүрдэх ёстой, харин Ерөнхийлөгч хэрхэн шүүрдэж байгааг нь харна. Х.Баттулга сайн харж, сайн шүүмжилж байна. Улаанбаатарын утаа зэрэг асуудлаар тэр шүүмжилдэг. Ихэнх монголчууд паламентийн засаглалтай хэвээр байхыг хүсч байгаа. Ерөнхийлөгч биш Ерөнхий сайд хүчтэй байх ёстой гэж ярьж байна. УИХ Засгийн газрыг баталж, хянаж, томилгоо хийдэг. Ерөнхий сайд УИХ-д төсвийн төслөө оруулдаг ч хүн болгон өөрийн төсөв нэмэх гээд эцэст нь яаж ч биелүүлж болохгүй төсөв гараад ирдэг. Тэгвэл Япон шиг хэрэв парламент нь Ерөнхий сайдын төсвийг батлахгүй бол Ерөнхий сайд парламентаа тараадаг эрхтэй болгохыг хүсч байна. Ингэснээр хог шүүрдэж байгаа хүний эрх мэдэл дээшилж, хүчтэй болно.
— Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: MKRU

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
16 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
7
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.