Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Фиорентина”-гийн ахлагч зуурдаар нас барлаа

“La di Moret” зочид буудлын өрөөнд нойрондоо нас барсан байжээ.


Италийн “Фиорентина” багийн ахлагч Астори уржигдар нас нөгчлөө. Астори дөнгөж 31 настай байсан бөгөөд “Удинезе” багтай хийх тоглолтын өмнө “La di Moret” зочид буудлын өрөөнд нойрондоо нас барсан байжээ.
“Фиорентина” багийн мэдэгдэлд “Манай багийн ахлагч Астори зуурдаар нас барж, нөхөж баршгүй хохирол учирлаа. Түүний гэрбүлийг хүндлэх үүднээс хэвлэл мэдээллийнхэн болсон явдлыг ойлгож хандана гэдэгт итгэж байна” гэж дурдсан байв.

“Удинезе” – “Фиорентина”, “Женоа” – “Кальяри” багуудийн тоглолтыг цуцалсан. Астори олон жил "Кальяри” багт тоглосон тул хөлбөмбөгчид талбай дээр гарч, үзэгчид байраа эзэлсэн байсан ч тоглолтыг мөн цуцалсан юм. Асторигийн зураг самбар дээр гарахад хөгжөөн дэмжигчид нулимсаа барьж чадахгүй байлаа.
Удалгүй энэ амралтын өдрүүдээр болох байсан бүх тоглолтыг цуцалснаа хөлбөмбөгийн холбооноос зарласан.

• Астори Бергамод төрсөн. 14 настайдаа “Милан”-д элсэж, өсвөрийн багт 5 жил тоглосон.
• “Милан”-ы үндсэн багт нэг ч тоглоогүй. 2008 онд түүнийг “Кальяри” баг худалдан авсан юм.
• “Кальяри”-д Астори 6 улирал тоглохдоо 178 тоглолтод оролцсон.
• 2014/2015 оны улирлыг “Рома”-д зээлээр өнгөрөөхдөө Аваргуудын лигт хүч сорьж амжсан.
• Ирэх улирал нь түүнийг “Фиорентина” худалдан авч, удалгүй Астори багийн ахлагч болсон юм.
• Астори Италийн идэрчүүдийн шигшээ багт тоглож байсан. 2011 онд Чезаре Пранделли түүнийг үндсэн шигшээд дуудаж байлаа.
• 2011 онд Киевт Украины эсрэг тоглолтод шигшээ багийн анхны тоглолтоо хийж, улаан хуудас аван, талбайг орхиж байв.
• Шигшээ багт нийт 14 тоглосон.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
21 цагийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
28
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.