Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Косэй Иноүэ шүүгчдийг шүүмжиллээ

Тус жинд аварга тодролгүй, хоёр мөнгөн медаль гардуулж, сүлд дуулал ч эгшиглээгүй хачирхалтай медаль гардуулах ёслол болсон.


Японы жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Косэй Иноүэ "Дюссельдорф Их Дуулга” тэмцээний шүүлт тааруу байсан талаар Японы хэвлэлд ярилцлага өгсөн байна. Ялангуяа +100 кг буюу хамгийн хүнд жингийн финалын барилдааны шүүлтийг хатуу шүүмжилжээ.

Финалд Японы хоёр бөх үлдсэн ч Такеши Ожитани, Хисаеши Харасава нарыг шүүгч идэвхгүй барилдлаа хэмээн тус бүр гурав торгон, хансокү макэ болгон хассан билээ. Тус жинд аварга тодролгүй, хоёр мөнгөн медаль гардуулж, сүлд дуулал ч эгшиглээгүй хачирхалтай медаль гардуулах ёслол болсон. Ийнхүү шинэ дүрмийн анхны хэлмэгдэгчид нь тэд болсон юм.

Косэй Иноүэ “Спортыг эрч хүчтэй болгохыг хүсч байгааг нь ойлгож байна. Гэхдээ манай хоёр тамирчныг ингэж торгох ёсгүй байсан. Үзэгчдийн хамгийн их үзэхийг хүсдэг жин бол +100 кг. Хүнд жингийнхэн чинь хөнгөн жингийнхэнтэй адил хурдан шуурхай довтолж чадахгүй. Хэрэв энэ маягаар шүүгээд байвал хүнд жингийнхэн хэцүү байдалд орно. Үзэгчдийг татдаг хүнд жингийн онцлог байхгүй болох аюултай” гэж ярьжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
22
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.