Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ASU: Дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихэд туслах 3 зөвлөгөө

Улаанбаатар дахь Америк Сургууль эцэг эх, сурагчдад зориулан сар бүр сонирхолтой зөвлөгөө мэдээллийг хүргэсээр иржээ.


Дэлхийн хэмжээний боловсрол эзэмших нь бусдаас ялгарах томоохон давуу тал болоод байна. Харин Улаанбаатар дахь Америк Сургууль (ASU) эцэг эх, сурагчдад зориулан сар бүр энэ төрлийн сонирхолтой зөвлөгөө мэдээллийг хүргэсээр иржээ. Их дээд сургуульд элсэн орохын тулд дунд сургуульдаа эзэмшвэл зохих чадвар, анхаарах хэрэгтэй зүйлс, академик боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагддаг бичих чадварын талаар энэ удаагийн лекц явагдсан юм. 

“Your Student: Technology & Resources for Success” сэдвийн дагуу явагдсан уг мэдээллээс 3 зөвлөгөөг онцлон хүргэж байна. 

I.  Ахлах ангиасаа эхлэн академик судалгааны чадвар эзэмших. 

Олон улсын их дээд суралцахад судалгаа хийх чадвар нэн тэргүүнд шаардагддаг. Тэгвэл ахлах ангийн сурагчид судалгааны суурь чадварыг эзэмшихийн тулд дараах зүйлсийг анхаарууштай гэж тус сургуулийн багш, хатагтай Кавеней хэллээ. Үүнд:

-Судалгааны мэдээллийн санг мэдэх буюу хэрэгцээтэй материалуудыг цахим орчноос олж, ашиглаж сурах. Тус сургууль EBSCOHostISTOR зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны нэгдсэн санг сурагчиддаа санал болгож байна. 

-"Plagiarism" буюу хуулбарлахаас зайлсхийх. Сурагчид санаандгүй болон санаатайгаар эх сурвалжийг дурдалгүйгээр бусдын санаа, судалгааг ашиглах нь бий. Иймээс эх сурвалжаас эшлэх, номзүй ашиглах, бусдын санааг өөрийн болгон боловсруулах арга техникийг тус сургуулийн багш нар сурагчиддаа дунд ангиас эхлэн сургах болжээ. 

-Суралцах орчныг бүрдүүлэх. Сайн судалгаа, эсээ бичихэд орчин, хангамж нэн чухал. Тэгвэл Улаанбаатар дахь Америк сургууль нь анги танхимуудыг компьютер, интернет холболтоор хангаж, 5000 гаруй ном, сурах бичгийг сурагчиддаа дэлгэжээ. 

II. Аль улсын ямар сургуульд суралцахаа төлөвлөж өөрийгөө бэлтгэ. 

-Академик мэдлэгийн шалгалтуудаар сурлагаа тодорхойлохоос эхлээрэй. MAP (NorthWest Evaluation Association) шалгалтыг олон улсын 2200 гаруй сургууль амжилттай хэрэгжүүлдэг бөгөөд сурагчийн академик мэдлэгийг улирал бүрээр графикаар тодорхойлох юм.

Image result for MAP (NorthWest Evaluation Association)

Улаанбаатар дахь Америк Сургуульд энэхүү шалгалтыг тогтмол авдаг бөгөөд тус сургуулийн дундаж сурагчийн сурлага, Хойд Америкийн ЕБС-ийн дундаж сурагчийнхаас илт өндөр байгааг багш, хатагтай Эффа бидэнд үзүүлсэн юм. 

-Өөрийн чадвартаа тохируулан их дээд сургуулиа сонгох. Сурагч дээрх шалгалтыг өгснөөр ямар хичээлд, ямар чадвараар амжилт гаргах боломжтойг тодорхойлох юм. Олон улсын ЕБС-ийн жишиг шалгалт болох ACT, SAT зэрэг шалгалтуудад сурагч ямар оноо авах бололцоотойг ч харж болох давуу талтай. 

III. ESSO зарчмаар өөрийгөө бүх талаас нь хөгжүүлэх. 

Улаанбаатар дахь Америк сургуульд ESSO (Expected Schoolwide Student Outcomes) буюу сургалтын төвшинд тавигдах 5 зарчим бүхий зорилгыг баримталж байна. Сурч боловсрохыг эрмэлздэг, бүтээлчээр сэтгэдэг, идэвх зүтгэлтэй, харилцааны өндөр чадвартай, өөрийгөө дайчлагч гэсэн 5 шаардлага нь нэгдэн ESSO зарчмын үндэс юм. 


No automatic alt text available.

Улаанбаатар дахь Америк сургуулиас ирэх сард академик мэдлэгийг бататгах ACT, SAT шалгалтуудын ялгаа, сурагчийн чадварт тохируулахад анхаарах талаарх мэдээллийг суралцагчдынхаа эцэг эхчүүдэд хүргэхээр бэлтгэж байна. 

Facebook: American School of Ulaanbaatar

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
39
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.