Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Lacoste” брэнд матраа “хаялаа”

Матрын оронд Суматрын бар, Ява арлын хирс зэрэг ховор амьтад ээлж дараалан морилно.


“Lacoste” компани логогоо солихоор шийджээ. Гэхдээ та бүү санаа зов. Бид бүхний хайртай матар хэсэгхэн хугацаанд байраа бусад ан амьтдад өгөх юм. Нэн ховор, хамгаалах зайлшгүй шаардлагатай амьтдад “Lacoste” “завшаан” гаргаж өгч байна гэсэн үг юм.
“Lacoste” компани Олон улсын байгаль хамгаалах холбоотой хамтран ажиллах болсны эхний төсөл нь энэ.

1933 онд байгуулагдсанаасаа хойш энэ компанийн бэлгэ тэмдэг нь матар байсаар ирсэн. Поло цамцан дээр матраас өөр амьтны зургийг төсөөлөхөд ч бэрх. Харин одоо ховор амьтад ч дэлхий дахинд өөрсдийгөө харуулах боломжтой болжээ.

 


 

Матрын оронд Суматрын бар, Ява арлын хирс зэрэг ховор амьтад ээлж дараалан морилно.

Талууд 3 жил хамтран ажиллах бөгөөд ховор амьтдын зурагтай 1775 цамц хийх юм. Цамц 183 доллараар зарагдаж, орлого нь Амьтан хамгаалах нийгэмлэгт шилжинэ.

Цамцыг тухайн амьтны одоо байгаа тоогоор хийнэ. Жишээ нь, Суматрын бар одоо 350, Ява хирс 67-хон үлдсэн байгаа тул хирсний зурагтай цамц 67-г үйлдвэрлэнэ гэсэн үг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
"Сошиалд бичсэн шиг бие биенээ үзэн ядсан, хурцадмал байдалд оруулсан тохиолдол байгаагүй"
2
2019.01.02
TC Candler: "2018 оны хамгийн сайхан 100 залуу"
3
2018.12.28
ОХУ-ын "Оны хамгийн халуухан 100 бүсгүй" хэн бэ?
санал болгох
1
17 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
31
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.