Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тоохгүй өнгөрч боломгүй Оскарын 22 ГАЙХАЛТАЙ мөч

Онцлох зүйл юу байв?


Оскар дууссан... 2019 он хүртэл бидэнд киногоо үзэн хүлээн суухаас өөр зүйл үлдээгүй. Гэхдээ энэ Оскарын тухай хөгжилтэй, гайхалтай мөчүүдийг эргэн дурсаж, Оскар бидний зүрх сэтгэлд арай ч дуусаагүй байгааг мэдэрвэл ямар вэ?

1. Өнгөрсөн жил "La La Land" кинотой холбоотой нэг эвгүй явдал болж байсан. Нэрийг нь дуудаж, хүмүүс баярлалдаж байтал үнэндээ "Moonlight" шагнал хүртсэн байсан юм. Тэр мөчийг эргэн дурсахтай зэрэгцэн Женнифер Лоуренс Эмма Стоунаар тоглоом хийж буй мөчийг та харж байна.

2. Жинхэнэ хатагтай Рита Морено өөрийн уух зүйлтэй хамт алхаж явна. Тэр энэ үдшийн хатан байсан.

3. Бас нэг хөгжилтэй мөч. Жүди Фостер суга таягтай гарч ирээд "Би Тоняадуулчихлаа" гэж хэлсэн юм. Харин юу болсон тухай асуухад тэр "Стрийп" гэж хариулаад жүжигчин Мерил Стрийп рүү чухал харц шидсэн.

4. Виола Дэйвис дэлгэцэнд гарч ирсэн мөч болгонд гайхалтай харагдаж байсан.

5. Оскар Айзек "Оддын дайн" киноны BB8-ийн гэдсэнд хэрхэн хүрч буйг хар л даа.

6. Бенжамин Брeттийн үсэн дээр тогтсон амттан. 

7. Хелен Миррен Кавасакигийн усны мотоциклыг гайхалтайгаар таницлуулсан мөч.

8. Усны мотоциклын эзнээр тодорсон эрхэм хэрхэн гарч ирж байгаа нь яг л нэг киноны хэсэг шиг байв.

9. Коби Брайант Оскарын эзэн болсон мөч.

10. Жимми Киммел одуудыг цуглуулаад чихэр тараах ажилд гарсан нь. Тэр хэнээр ч юуг ч хийлгэнэ.

11. Аварга том хотдог болон бусад амттанг зөөгөөд өөр танхимд өөрсдийг нь үзэж суусан үзэгчид рүү очсон юм. Би тэнд байсан ч болоосой.

12. Арми Хаммерт их таалагдсан шинжтэй.

13. Тиффани Хаддиш эцэст нь нэг өөрийгөө Мерил Стрийпт танилцуулах боломжтой болсон байна.

14. Тиффани болон Маяа Рудольф хоёр тайзан дээр гарч ирсэн мөч тэр чигтээ л гоё байсан.

15. Өнгөрсөн жилийн нэр сольдог мөч хүн бүхний зүрхэнд үлдсэн айдас байв. 

16. Гильермо Дель Торо харин энэ жил тийм будлиан гараагүй эсэхийг дахин нягталсан.

17. Тэгээд... Будлиан гараагүй байж:

18. Лейтс Стефилд "Get Out" киноны хэсгийг тайзан дээр амилуулж, хүн бүрийг тэндээс гарах хэрэгтэй гэж анхааруулсан юм.

19. Жордан Пил киноны шилдэг эх зохиол төрлөөр шагнал авсан мөч.

20. Аллисон Жанни "Энэ бүхнийг би өөрөө хийсэн" хэмээн талархлын үгийг нээн, хошигнож хүмүүсийг хөгжөөгөөд авсан.

21. Фрэнсис МакДорманд "Бүх төрөлд нэр дэвшсэн эмэгтэй жүжигчид надтай хамт босон зогсвол би маш ихээр талархана. Мерил, хэрэв чи тэгвэл, бусад бүх хүн тэгэх болно." гэж хэлсэн.

22. Харин бүх эмэгтэй нэр дэвшигчид босч ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮЧ-ийг мэдрүүлсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
26
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.