Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эмэгтэй хүн бүрийн Мартын 8-аар үзэх ШИЛДЭГ 10 кино

Киногоо үзээд байж дээ.


Юнивишн компани нийт хэрэглэгчдэдээ зориулан “Буйдан дээрээс Азийн орнууд руу” хаврын урамшуулалт хөтөлбөрөө эхлүүлж, үүний хүрээнд дэлхийн шилдэг, шинэ 80 гаруй киноноос сонгон үзэх боломжийг олгож байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд бүсгүй таныг гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө, эсвэл ганцаараа ч хамаагүй сайхан кино үзэж цагийг өнгөрүүлээсэй хэмээн хүсэж байна. Шинээр нээлтээ хийсэн болон хүмүүсийн сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн шилдэг бүтээлүүдийг үзээрэй.

Киноны нэрэн дээр дарж трэйлерийг нь үзээрэй.

1. Three Billboards Outside Ebbing, Missouri (2017)

Энэ кино 90 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос эмэгтэй гол дүр болон эрэгтэй туслах дүрийн шагналд Оскар хүртэж, дуулиан тариад байгаа. Охиных нь аллагыг мөрдөх хэрэг дээр амжилт гаргаж чадахгүй байгаа цагдаа, хуулийн байгууллагын хүмүүсийг хэрхэн тэмцэлд дуудаж, шантралгүй зүтгэж байгааг зураглал, түүх, жүжиглэлт зэргээр зүрхэнд хүртэл харуулж чаджээ.

2. Rough Night (2017)

Найз охид уулзан цагийг сайхан өнгөрүүлэх болоход бүх зүйл аймшигтай буруугаар эргэх болно. Бүсгүйчүүд бидэнд хааяа нэг ийм асуудал тохиолддог. Гэхдээ энэ киноны үйл явдал итгэхийн аргагүй буруу тийш эргэх ба түүнийг хэрхэн шийдэх гэж оролдож байгааг харуулсан хөгжилтэй үйл явдлууд таныг хүлээж байна. Гол дүрд нь Холливудын сайхан бүсгүй Скарлетт Иоханссон тогложээ.

3. Wonder Woman (2017)

Оскарын шагнал гардуулах ёслол дээр онцолсон хүчирхэг бүтээл. DC комикс хэдэн жилдээ олигтой кино хийхгүй байж байгаад ийм нэг том киногоор тэсрэлт хийсэн юм. Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр, “Wonder Woman үзэж байхад би нэг эмэгтэй тэнд уйлж суухыг харсан” гэж ярьсан юм. Эмэгтэйчүүдийн хүч чадал, бие даасан байдлын тухай ийм кино гарсан нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

4. The Layover (2017)

Кэйт Аптон, Александра Даддарио гэх Холливудын үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн тоглосон хөгжилтэй кино танд инээд бэлэглэнэ. Хамгийн сайн найзууд ч хоорондоо өстөн дайсан болж болохыг, мөн бие биенээ хэрхэн чадаж буйг харуулсан энэ кино бүсгүйчүүдийн заавал үзэх инээдмийн, драм кинонуудын нэг билээ.

5. The Beguiled (2017)

2017 оны Каннын наадмыг уг киногоороо байлдан дагуулж, шилдэг найруулагчийн шагнал авсан эмэгтэй найруулагч София Копполагийн бүтээл. Тэр шилдэг найруулагчийн шагнал хүртсэн хоёр дахь эмэгтэй найруулагч болсныг дуулгах нь зүйтэй биз ээ. Уг драм төрлийн бүтээлийн гол дүрд Николь Кидман, Колин Фаррелл, Эль Фэннинг, “Кирстен Данст” зэрэг “A” зэрэглэлд багтах мундаг жүжигчид тоглосон.

6. Girls Trip (2017)

Өнгөрсөн онд нээлтээ хийсэн, инээд хөөр, галзуу үйл явдлуудааар дүүрэн энэ кинонд дөрвөн сайн найз хамтдаа аялалд гарч буй тухай өгүүлнэ. Мэдээж энэ аялал тэдний хувьд адал явдал, хөгжилтэй, хүнд хэцүү үйл явдлаар дүүрэн байх болно. Бүсгүйчүүдийн заавал үзэх ёстой кино билээ.

7. Mother! (2017)

2017 онд нээлтээ хийж, Венецийн кино наадмаар киног толилуулсны дараа үзэгчид босож алга ташаад зогсохгүй, зарим нь “Boo!” буюу эсэргүүцэн дуу хадаасан байдаг. Хүмүүсийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүртэл хүргэж, цочроож чадсан хүчирхэг кино юм. Найруулагч Даррен Аранофски киногоо, “Mother! бол таны ч биш, миний ч биш, бид бүгдийн ‘эх’-ийн тухай бүтээл” хэмээн хэлсэн байдаг. Хэрэв та аймшиг, триллер, нууцлаг төрлийн бүтээлд дуртай бол гарцаагүй гүн сэтгэгдэл төрүүлэх болно.

8. Battle of Sexes (2017)

Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун 1973 онд болсон бодит үйл явдал дээр сэдэвлэсэн кинонд тогложээ. Дэлхийн нэгт бичигдэж байсан теннисчин Билли Жин Кинг хүйсийн ялгавартай байдлын эсрэг тэмцэгч байсан юм. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аварга асан Бобби Риггсийг “Хүйс хоорондын тулаан”-д дуудаж, буулган авсан байдаг.

9. Novitiate (2017)

Оскарын шагналт жүжигчин Меллиса Лео болон Дианна Агрон, Маргарет Куэлли нарын тоглосон уг драм төрлийн кино өнгөрсөн оны онцлох кинонуудын нэг. Гэлэнмаа болохоор бэлтгэгдэж буй залуухан охин ямар асуудлуудтай нүүр тулж, итгэл үнэмшил, үнэн гэх зүйл дунд хэрхэн төөрөлдөж байгааг харуулах болно. Хүн бүхний сэтгэлд байдаг төөрөгдөл, өөрчлөлт хийх гэсэн хүслийг ил гаргаж ирсэн бүтээлүүдийн нэг аж.

10. Call Me By Your Name (2017)

“Шилдэг сэдэвчилсэн зохиол” төрөлд Оскарын шагнал хүртсэн уг киног яагаад заавал үзэх хэрэгтэй вэ гэж үү? Учир нь энэ киног 2017 оны хамгийн шилдэг кинонуудын нэг гэж нэрлээд байгаа юм. Анхны хайр, залуу насанд мэдэрдэг өвөрмөц, нандин мэдрэмжүүдийг танд мэдрүүлнэ. Уг киноны дууг Sufjan Stevens дуулсан ба мөн л Оскарт нэр дэвшсэн юм. Зуныг санагалзуулах, зүрх сэтгэлийг маш ихээр хөдөлгөх энэ киног та заавал үзээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.