ББСБ-ын анхааралд: Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээгээ ирэх сарын 1 гэхэд өсгөсөн байх шаардлагатай


Image Э.Хулан       894

Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан. Энэ тогтоолоос үзвэл нийслэлд үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагууд зээл өгөхийн тулд хамгийн багадаа 800 сая төгрөгтэй байх шаардлагатай ажээ. Харин хөрөнгө, удирдлагын доод хэмжээ хоёр тэрбум төгрөг байх шаардлагатай(Тогтоолтой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу). 

Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн судалгаанаас үзэхэд, нийт 509 банк бус санхүүгийн байгууллагын 60 хувь нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангажээ. Мөн 15 хувь нь хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг шийдвэрлэхээр Хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж байгаа гэнэ. 

Бусад банк бус санхүүгийн байгууллагууд үлдсэн хугацаанд хүсэлтээ ирүүлж, хөрөнгөө нэмэгдүүлэх хэрэгтэйг тус хорооноос анхааруулж байна. 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.


Ж.Эрдэнэбат: Эдийн засагт ногоон гэрэл аслаа

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Э.Намуун

“Рио тинто” дараагийн Оюутолгойг Монголоос хайж байна

“Оюутолгой төслийн ойролцоо дахин өрөмдлөгийн ажил хийнэ гэдгээ баттай хэлж чадна” гэж “Turquoise hill resources”-ийн албаны хүн “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Э.Хулан

Их уншсан

-->