Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ж.ЦЭВЭЭНИЙ тухай залуу хүн бүрийн мэдэх ёстой 10 БАРИМТ

ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Жамсраны Цэвээний тухай олны төдийлөн мэдэхгүй 10 баримтыг хүргэж байна.


ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Жамсраны Цэвээний тухай залуу хүн бүрийн мэдвэл зохих 10 баримтыг хүргэж байна. 

1. Ж.Цэвээн Хойт Агийн омгийн захиргааны зайсан Жамсрангийн гэр бүлд 1881 онд төржээ.

Ж.Цэвээний хөрөг. Эх сурвалж: (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төв)

2. Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг. 

Related image

Ерөнхий сайд Намнансүрэнгийн удирдлагаар Ж.Цэвээн шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Шинэ толь хэмээх бичиг" сонинг 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эрхлэн гаргажээ. 

3. Дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол түмэнд хүргэсэн. 

Image result for лев толстойImage result for jack london

Ж.Цэвээн Жюль Верн, Лев Толстой, Жек Лондон, Жовани Боккаччо тэргүүтэй нэрт зохиолчдын сонгодог уран бүтээлээс эх хэлээрээ орчуулан гаргажээ. 

4. Монгол улсын хөгжил дэвшилд  үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эрдэмтэн. 

Ж.Цэвээний гар бичмэл. Эх сурвалж: (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төв)

Ж.Цэвээн “Дархадууд, Хөвсгөлийн урианхайчууд, торгуудад, хошууд, цахар, дарьганга, Алтайн урайнхайчууд, казахууд болон эвэнкчүүдийн гарал үүсэл, аж төрөх ёсон”, “Чингис хааны алтан сургаалиуд” зэрэг даацтай бүтээлүүдийг хэвлэн гаргасан байна. 

5. Сайн ноён хан Намнансүрэнгийн зөвлөх.

Image result for Сайн ноён хан Намнансүрэнгийн зөвлөх

Ж.Цэвээн гуай цаг үеийнхээ улс нийгмийн ажилд идэвхийлэн оролцож, Сайн ноён хан Намнансүрэнгийн дэргэд шадарлан, хамгийн дотны нөхөр, улс төрийн зөвлөх нь байжээ. 

6. Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн. 

Image result for жамсрангийн цэвээн

Зүүн гар талаас Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга А.Амар, эрдэмтэн нарийн бичгийн дарга М.И.Тубянский, Ж.Цэвээн. 1931 он. (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төв)

Дотоод хамгаалах яамны дэд сайд, эдийн засгийн болон Улсын банкны зөвлөлийн гишүүн, Монголын шинжлэх ухааны хорооны судар бичгийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, МАХН-ын хянан шалгах төв комиссын даргаар ажиллажээ. 

7. Үндэсний ардчилсан хувьсгалд гар бие оролцсон. 

Image result for 1921 оны ардын хувьсгал

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалд оролцож, Ардын ЗГ-ын Дотоод яамны дэд сайдаар томилогдон хүчин зүтгэсэн. 

8. Хэлбичгийн ухааны доктор.

Image result for ж. цэвээн номImage result for ж. цэвээн ном

Ж.Цэвээний гавъяа зүтгэлийг ЗХУ-ын ШУА-ийн тэргүүлэгчид өндрөөр үнэлж хэлбичгийн шинжлэх ухааны доктор цол олгосон байна.

9. Монгол эрдэмтдийг дэлхийн их сургуульд суралцуулсан. 

Related image

1913 онд Эрхүү хотод сургуульд сургахаар 10 залууг Ж.Цэвээн өөрийн биеэр аваачиж өгч байсны дотор маршал Чойбалсан, болон нэр бүхий эрдэмтэд байжээ. 

10.  Их хэлмэгдүүлэлт.

Related image

Ж.Цэвээн 1937 онд Их хэлмэгдүүлэлтэд өртөн баригдаж, 1942 оны тавдугаар сард насан өөд болсон байна. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
20 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.01.05 172.69.252.151

Др.Ж.Цэвээнтэй дүйх том соён гийгүүлэгч монгол түмэний эрдэмтэнгүүд дотор гараагүй байна

0 Хариулах


Зочин 2020.02.02 202.179.27.11

Buriaduud mundag bolovsroltoi seheetentei baij

0 Хариулах


Зочин 2020.02.01 192.82.72.107

Буриадуудын гай ч их гавьяа ч бага.Хэзээний урваж шарвамтгай хүчтэй талд дагаж амь зогоож тэднийхээ гар хөл боломжтой. Ж. Цэвээн, Э.Ринчино ,Булаасан гээд цаг аясаар хийсэн Монгол түмний гай дуудагчид.

1 Хариулах


Зочин 2022.11.10 202.21.104.98

битгий хуц алан тэмбүү минь чам шиг алан тэмбүү янхан халхын гуйлагчингуудыг бөөс хуурснаас чинь салгаж Монгол улсыг тусгаар тогтнуулсан хүмүүс шүү муу өмхий ялтан минь

0 Хариулах