Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Ерөнхий сайд сэтгүүлзүйн салбарынханд мэндчилгээ дэвшүүлж, илгээлт хүргүүлэв

Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойд

Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Монголын үе үеийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, идэвхтэн бичигчид, нийт уншигч, үзэгч түмэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Одоогоос 105 жилийн өмнө энэ өдөр Нийслэл хүрээнд “Шинэ толь хэмээх бичиг” сонин хэвлэгдэн гарч байсан тэр өдрөөс хойш Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд монголчуудынхаа нийгмийн амьдралын толь нь болж, сэтгүүл зүйн үүргээ нэр төртэйгээр биелүүлсээр ирсэн гэдгийг дурьдахад таатай байна.

Монголын сэтгүүл зүйн түүхт 105 жилийн ойн босгон дээр Үндэсний сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл XVII Их хурлаа амжилттай зохион байгуулж, удирдлагаа шинэчилжээ. Сэтгүүлч нөхдийнхөө итгэлийг хүлээн шинээр сонгогдсон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон удирдлагын багт амжилт хүсч, дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлье!

Монгол Улсын Засгийн газар сахилга хариуцлага, дэг журмыг төрийн албаны бүх шатанд тогтоож, эдийн засгийн уналтыг зогсоож, сэргэлтийг хангах “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Төрийн албаны хүнд суртал, авилга хээл хахууль, шударга бус үйлдлийг таслан зогсоож, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг чухал нөлөөтэй юм. Иймд Сэтгүүлчид та бүхнийг хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэн, шударгаар ажиллаж дөрөв дэх засаглалын үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

Бурууд нүд хурц, үг ил байж үргэлж үнэний талд зогсож чаддаг, нийгмийг соён гэгээрүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлдэг, иргэдийнхээ мэдэх эрхийг дээдлэн хангадаг, үндэснийхээ эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө сэтгэл зовнидог нийт сэтгүүлчид та бүхнийхээ ажилд өндөр амжилт хүсье.

    МОНГОЛ УЛСЫН  УХНААГИЙН

    ЕРӨНХИЙ САЙД  ХҮРЭЛСҮХ

2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
18
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.