Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амжилтад ХҮРЭХГҮЙ хүний 7 шинж

Амжилтад хүрэхийг хүссэн бүрт.


Америкийн кино найруулагч Вүүди Аллен “Амжилтын 80 хувь нь оролдлоготой салшгүй холбоотой юм.” гэж хэлж байжээ. Гэвч, хүмүүс бидний 80 хувь нь мөрөөдлийнхөө төлөө тэрхүү оролдлогыг хийж, хөдөлмөрлөдөггүй аж. Энэхүү нийтлэл нь амжилтад хүрэхгүй хүний 7 шинжийг багтаажээ. Хэрэв та эдгээрийг мэдсэнийхээ дараа ч давтан хийсээр байвал амжилт олох нь эргэлзээтэй юм. Иймд нийтлэлийг уншаад өөрт байгаа хэрэггүй хэвшлүүдээс эртхэн салаарай.


1. Та санаачлагагүй

Та хэзээ хамгийн сүүлд ажил, анги хамт олныхоо дунд гараа өргөн, өөрийнхөө шинэ санал санаачлагыг хэлж, хэрэгжүүлснээ санаж байна уу? Хэрэв үгүй бол, та жирийн л урсгалаараа явах хүмүүсийн эгнээнд аль хэдийнэ оржээ. 
Гал цогтой, адал явдалтай, сайн сайхан амьдралыг хүсэж байвал та энгийн байхаас илүүтэй санаачлагыг гартаа авч, шинэ содон зүйл санаачлан хийх хэрэгтэй. Та хүн бүрийн хийж байгаа зүйлийг хийвэл амжилтад хүрч чадахгүй. Сониуч байж, амжилтын амтнаас хүртээрэй. Мэдээж эхний үеүдэд алдаа гаргаж, бүтэлгүйтэж болох ч илүү урт хугацаандаа ахиц гаргаснаар үр дүн чинь мэдээж өөрчлөгдөнө. 

2. Та хойшлуулах дуртай


Санаачлага гаргах байтугай та тогтмол хийж болох зүйлээ ч хойшлуулдаг. “Йогад явж эхлэе гэж төлөвлөж байсан ч, ажилдаа дарагдаад дараа долоо хоногоос л эхлэхээс”...энэ танил сонсогдож байна уу? Гэвч дараа долоо хоногт дахиад л ажил гарна. 
Энэ бол мэдээж амжилтад хүрэх хүний зуршил биш. Зүгээр сууж байгаад эсвэл аливааг бүтээх гэж явахын төлөө бус болох байлгүй дээ гэж хүлээж сууснаар юу ч өөрчлөгдөхгүй. Зорилгодоо хүрэх гэж чи өөрөө л хичээх хэрэгтэй. Хэн ч чиний өмнөөс таны өмнөөс хийж өгөхгүй. 

3. Зорилго бол таны хувьд зүгээр л нэг жагсаалт

 

 

“Зорилго” гэж таны хувьд ямар утга илэрхийлдэг вэ. Та таван жилийн дараа өөрийгөө хаана байгаагаар хэзээ хамгийн сүүлд бодож, төсөөлсөн бэ? Өөрөөр хэлбэл, таны амьдралын зорилгууд юу вэ. Ер бодож байгаагүй юу? Тийм бол танд дуулгах муу мэдээ байна. Танд амжилтад хүрэх боломж тун бага байна. Төлөвлөгөөгүй байна гэдэг алдахдаа бэлтгэж байна гэсэн үг. Тодорхой зорилготой байснаараа та түүндээ хүрч чадахуйц алхам хийж чадна. 


4. Та алдахаас айдаг


Амьдралдаа юу хийх, ямар зорилго биелүүлэхээ сайн мэддэг хүмүүсийн хувьд алдаа бол зайлшгүй гарах л зүйл. Тэд тэрхүү алдааг хэрхэн шийдэхээ мэддэг эсвэл өөрсдөө шийдлээ олдог хүмүүс байдаг. Элон Маск бол энэ цаг үеийн бидний мэдэх алдаанаас огт айдаггүй, эрсдэл гаргахаас ч огт эмээдэггүй эрхэм билээ. Гэхдээ бодит байдалд эрсдэлийн хэмжээ өндөр байх тусам хүний гаргаж буй гүйцэтгэл илүү сайн байдаг байна. 


5. Та хэтэрхий эелдэг

 

Та үргэлж хүн болгонд таалагдах гэж эсвэл тэднийг гомдоохгүй байх гэж хичээдэг хүн мөн үү? Хэрэв тийм бол энэ зуршил амжилтад хүрэхэд таныг чангаах нэг хүчин зүйл. Хүмүүсийн төлөө үргэлж өөрийгөө зориулснаар өөрийн тань эрх ашиг хоёрт тавигдаж эхэлнэ. Үргэлж бусдад эелдэг, сайхан хандсанаараа өөрийнхөө үнэ цэнийг ч алдаж мэднэ. Амжилтад хүрэхийг хүсвэл энэ зуршлаас хурдан салах хэрэгтэй. Та амьдралаа том зураглалаар харж, илүү утга учиртай, том зүйл хийхийг хүсдэг бол хүн бүрт сайн хандан эелдэг байх хэрэггүй. 


6. Та аливааг зөнгөөр нь хаядаг

Аливаа зүйлс өөрөө нэг л өдөр бүтчихдэггүй гэдгийг та эрт ухаарах тусам хурдан өсөж дэвшиж чадна. “Алибаба” группийн ерөнхийлөгч Жак Ма олон удаа хэцүү зүйлийг туулсан ч зөнгөөр нь болог дээ гээд л орхичихсон бол өдийд бид түүний нэрийг ч мэдэхгүй байх байсан. Тэр азаа үзэж, зөнд нь хаяхыг хүсэлгүй өөрийнхөө төлөө тэмцэж чадсан юм. Түүний адил амжилттай олон хүмүүс энэ зарчмаар л өөрийнхөө төлөө явсан. 


7. Хичээл зүтгэлээс илүү хандлага чухал

Хамгийн чухал зүйл бол амжилтад хүрэх, эсэхэд амьдралд хандах хандлага гол үүрэгтэй. Хэрэв танд эдгээр зуршлын нэлээн хэд нь байгаа бол та амьдралаа яг хаашаа явж байгааг дахиад сайтар бодох хэрэгтэй. Эдгээр зуршлаас салж чадвал амжилтад дөхөх боломжтой. Гэхдээ үйлдэл хийхгүй л бол өөрчлөлт хэзээ ч ирэхгүй гэдгийг санаарай. Одоо бол мэдээж бодохоо болиод хийж эхлэх цаг билээ! 


Эх сурвалж: www.fityourself.club

Бэлтгэсэн: Х. Ичинхорлоо
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
42
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.