Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Ирэх жил нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Оюутолгойд хийнэ

Энэ оны тавдугаар сард гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын нийт хөрөнгө оруулалт нь 5.3 тэрбум ам.доллар байх гэрээг баталсан юм


Ирэх жил Оюутолгой төсөлд нийт нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байгааг Торонто болон Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” компани мэдэгджээ. Үүнийг задалж харвал, ил уурхай дахь үйл ажиллагаанд 100 орчим, далд уурхай хөгжүүлэхэд 825-925 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр 2021 оны эхээр гүний уурхайн үйл ажиллагаа тогтворжино гэсэн таамаг нь өөрчлөгдөөгүй гэдгийг тус компанийн зүгээс мэдэгдэж байгаа юм. 

“Оюу толгой” компанийн үйлдвэрлэлийн хэмжээ ирэх жил буурах төлөвтэй. 2017 онд 130-160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр болсон байна. Харин энэ жил 175-195 мянган тонн баяжмал дахь зэс, 255-285 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа ба төлөвлөлт хэвийн үргэлжилж буйг компанийн зүгээс мэдэгдэж байгаа юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Оюутолгойн далд уурхай тойрсон, таны заавал мэдэх ёстой 21 баримт 

Дашрамд сануулахад, энэ оны тавдугаар сард манай Засгийн газар “Turquoise hill resources” компанитай гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын нийт хөрөнгө оруулалт нь 5.3 тэрбум ам.доллар байх гэрээг баталсан юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
14 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
14 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
7
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.