Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.


Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх манай хоёр орны харилцаа улстөр, боловсрол, соёлын чиглэлд хөгжсөөр ирсэн цаашид эдийн засаг, худалдааны чиглэлээр идэвхижүүлэхийг зорьж байна. Монгол Улс хосолмол эдийн засгийн бодлого хэрэгжүүлж хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллаж хөрш орнуудад нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй. Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг дэмжин зохион байгуулах болно.

Мөн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээх талаар Туркийн Засгийн газар анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлье гэлээ.

 Элчин сайд Ахмет Язал хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр түвшинд анхаарч байгаа явдалд талархал илэрхийлье.

Туркийн Ерөнхий сайд Монгол Улсад ирэх сард айлчлах хүсэлтэй байгааг уламжилж, өмнө нь Станбул хотын захирагч байхдаа харилцаатай байсан нь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд дөхөм байх болно хэмээн найдаж байна гэлээ.

Монгол, Туркийн хооронд агаарын тээврийн урсгал, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол буйг илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.12.19
Ирэх оны долдугаар сард Улаанбаатар хотын Олон Улсын шинэ нисэх буудал ашиглалтад орно
2
2018.12.17
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад хийсэн айлчлалын дүн
3
2018.12.14
Ерөнхий сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргалаа
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
10
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.