Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Зөвхөн ФЕМИНИСТ хүний л ойлгох 15 ГАШУУН ҮНЭН

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш байх ёстой гэж үздэг хүний тухай.


 

1. Та нийгэм, улс төр гээд бүхий л салбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш оролцоотой байх ёстой гэж үздэг.

 

 

2. “Мартын 8” таны хувьд цэцэг, шоколад авах баяраас илүүтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр.

 

 

3. Эсвэл та өөрөө эр хүн хэдий ч эмэгтэйчүүдийг хүндэлж, ижил тэгш эрхтэй байхыг нь дэмждэг нэгэн.

 

4. Зарим хүмүүс феминист гэдгийг эмэгтэйчүүд л илт давуу байх ёстой дарангуй үзэл гэхийг сонсоод:

 

Феминист гэдэг чинь эмэгтэйчүүд манлайлаад, эрэгтэйчүүдийг үл хүндэлнэ гэсэн үг бил үү гэхийг сонсоод “Арай ч дээ” хэмээн бодно. Ердөө л “ижил тэгш” байх талаарх асуудал шүү дээ.

 

5. Та гэрийн ажил, хоол ундыг бүгд адилхан хувааж хийх хэрэгтэй гэж боддог.

Тиймээс ч өөртэйгөө ижил үзэл бодолтой хүнтэй амьдралаа холбох нь бий.

 

 

6. “Чамайг эмэгтэй болохоор чинь харж үзлээ” гэх юм уу, “Эмэгтэй хүн юм байж” гэж хүйсээр ялгаварлан гадуурхахыг та тэвчдэггүй.

 

 

7. Эмэгтэй хүнийг элдвээр хэлж, доромжилж байхад ч дуугүй өнгөрч чадахгүй.

 

 

8. Та #Metoo, #TimesUp, #Нүдээнээ зэрэг хаштагт идэвхтэй нэгдсэн.

 

 

 

Дэлхийн нийтэд эмэгтэйчүүдэд зориулсан ямар нөлөөллийн ажил өрнөж байгааг та маш сайн мэддэг.

 

9. Олны танил, хайртай алдартан тань феминист гэдгийг дуулаад ихэд баярлана.

 

 

10. Та амжилтад тэмүүлж буй бусад эмэгтэйчүүдийг хоёр гараа өргөн дэмждэг.

 

 

11. Таны дуртай дуунуудын нэг бол:

 

 

12. “Эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харж байхад юу нь болохгүй гэж?” гэх үгийг хэд хэдэн хүнээс сонсож, тэдэнд няцаалт хийн мэтгэлцээд амжсан.

 

 

Яагаад заавал эмэгтэйчүүдийн манлайлал байх ёстой талаар та хүчтэй байр суурьтай.

 

13. Таны хамгийн сонсох дургүй үг “Харин ч Монголын эмэгтэйчүүд бусад орны эмэгтэйчүүдийг бодвол жаргадаг шүү”.

 

 

14. Өөртэйгээ ижил феминист эмэгтэйчүүдтэй уулзах үед:

 

 

Энэ үед яг л газраас мөнгө олсон мэт баярлана гээч.

15. Дэлхийн нөгөө өнцөгт эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг та сонсоод сэтгэл тань тавгүйтдэг.

Би яаж туслах вэ? Би юу хийж чадах вэ? зэргээр бодолд дарагдах нь ч бий.

Бэлтгэсэн: Х. Ичинхорлоо.
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
XAOS: Монголд ирэх алдарт уран бүтээлч Риоичи Күрокавагийн тухай 10 баримт
2
12 цагийн өмнө
BLACKPINK-ийн Женни шинэ коллекцийнхоо загварыг хулгайлсан уу?
3
13 цагийн өмнө
Цэрэг татлагын үеэр олны анхаарлыг татаж буй трансжендэр гоо бүсгүйчүүд
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
12
3
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Жуно 2020.05.09 162.158.119.82

Энэ жоохон явцуу юмаа

0 Хариулах


хэн нэгэн 2019.04.30 202.9.44.184

Уул нь энэ үзэл эрх тэгш байх хэрэгтэй гэсэн утгатай мөртлөө. Үүнийгээ яг л эмэгтэйчүүд эрчүүдээс илүү гэсэн утгатай өрнөдөгийг хэн болгон мэднэ. Уучлаарай тийм зүйл байдаггүй юм. Хэдий эрх тэгш ч гэлээ эр хүний онцлог гэж байдаг. Энэ нь хатуу зан чанар, хүч чадал, бүтээгчид,... Бид хэзээ юу болж өрнөсөн тэр дор нь зохицуулж чаддаг. Бид бас их тэвчээртэй. Энэ улс төрийн суртал ухуулгад чинь бид чимээгүй л байдаг шүү. Гэтэл эмэгтэй хүн ямар нэг ноцтой зүйл болвол тэрийг ээ шийдэж чаддаг нь юу л бол эмэгтэйчүүд нууц сайн хадгалдаг гэдэг. Яагаад хүчирхийлэлд тийм их өртдөг гээч тэд энэ тухайгаа бараг үхэн үхтлээ хэнд ч хэлж чаддаггүй энэ нь эмэгтэйчүүдийн бас нэг онцлог. Тэгсэн хэрнээ нийгмээ буруутгадаг. Интернэтээр эмэгтэй хүнийг ойлгоход тун хэцүү гэсэн үгнүүд зөндөө байдгийг санаж байна уу. Энэ чанар эмэгтэйчүүдийг ялангуяа улс төрийн ажилд тохирох нэгэн биш гэдгийг чинь батлана. Эмэгтэй хүн бүтээхээс илүү хүнтэй харьцахдаа сайн. Нийгмийн ажилд хамгийн сайн тохирно. Харин энэ мэтийн ферминизм гэсэн PR-р нь харин ч нийгмийг буруутгах эмэгтэйчүүдийн үйлдэл болно. Магадгүй заримн төмөр хатагтайн тухай ярих байх л даа. Томоохон улс төрч Ангела Меркел бол харин ч догшин Германчуудийг зөөлрүүлэх гэсэн арга. Түүхэндээ Германчууд эмэгтэй хүнийг канцлераар тавьсан тохиолдол үгүй. Ангелагийн үед харин ч нийгмийн аноми нэмэгдсэнийг дэлхий гэрчлэнэ шүү. Ахин хэлье эм хүн X X хоромсомтой, эрэгтэй хүн X Y хоромсомтой энэ байдлаараа эрчүүд эмэгтэйчүүдээс тодорхой хэмжээгээр илүү гэдгийг байгаль нотлоно. Тэглээ ч барууны энэ мэтийн давалгаанууд зөвхөн л нийгмийг талцуулах зорилготой гэдгийг харин та нар нэг л ойлгохгүй байнаа даа.

3 Хариулах


Werty 2019.03.08 64.119.22.187

Unshishan chin, bi jinhen anti feminist uym bn, dandaa bolohgui yadarchin gar holon ovdchon, emegteeleg bai, mashin ednar barih heregui auyltai.

0 Хариулах