Ардчилсан нам “цэвэршчээ”
Энэ тухай Баабар жиргэсэн байна.
Ардчилсан нам нэр бүхий гишүүдээ хөөсөн бололтой. Энэ тухай нийтлэлч Баабар хэдэн минутын өмнө жиргээнд бичсэн байна.
Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Амаржаргал, Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ. Ардчилсан нам цэвэршлээ.
— Baabar (@Baabarniitlelch) March 7, 2018
Намаас хөөгдсөн 116 хүний дотор Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, халзан буюу Да.Ганболд нар багтаж буй тухай нийтлэлч Баабар жиргэсэн байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар М.Батчимэг ч намаасаа хөөгдсөн бололтой.
Хамгийн гол нь, хөөгдсөн гишүүдийн оронд Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн тус намд орсон тухай Баабар мэдээлсэн юм.