Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Амьдралыг илүү баяр хөөртэй болгох "EI" чадамж гэж юу вэ?

Сэтгэл зүйн чадамж нь хүний өөртөө болон бусадтай харилцаж буй мэдрэмж, сэтгэл хөдлөл, хандлага юм.


"EI "буюу сэтгэл зүйн чадамж  гэж юу вэ? 

Сэтгэл зүйн чадамж нь хүний өөртөө болон бусадтай харилцаж буй мэдрэмж, сэтгэл хөдлөл, хандлага юм. Энэ нь сэтгэл зүйн нарийн мэдрэмжийг илэрхийлж буйгаараа оюун ухаанаас ялгаатай. Үүнтэй холбоотойгоор EQ буюу сэтгэл зүйг удирдах чадвар гэх ойлголт ч бий. Бүх төрлийн шинжлэх ухаан, авьяас билэг, ур чадвараас үл хамааран хүн бүрийн сэтгэл зүйн чадамж өөр байдаг.

Ухаалаг байх болон сэтгэл зүйн хувьд хүчирхэг байх нь ондоо ойлголт юм. 

Animated GIF

Нийгмийн харилцаанд оролцох үед хүн бусадтай нийцэх болон өөрт таатай мэдрэмж авч байх нь хамгийн чухал байдаг бол сэтгэл зүйн хувьд чадамжгүй хүн өөрийгөө өвтгөх, ганцаардах нь их байдаг аж.  

Animated GIF

Хамгийн нэр хүндтэй, баян чинээлэг амьдралтай алдартнууд ч амиа хорлож амьдралаас татгалздаг. Сэтгэл зүйн хувьд чадамжгүй буюу сул дорой хүн их хэмжээний хөрөнгө чинээ, алдар нэртэй болсон ч аз жаргалгүй, байгаадаа үл ханах сэтгэлгээтэй байх юм. “Хүний аз жаргал дотоод сэтгэлээс эхтэй” гэх эртний сургаал ч үүнээс үүдэлтэй. Өөртөө сэтгэл ханамжтай буюу сэтгэл зүйн хувьд хүчирхэг хүн өөрөөсөө илүү ямар ч хүний дэргэд санаа амар биеэ авч явах бөгөөд өөрийгөө бусадтай харьцуулах, бусдад атаархах, муу санаа өвөртлөх боломжгүй юм.

Animated GIF

Нэг үгээр ийм хүн “индивидуал” буюу хувь хүн болсон гэсэн үг. Ийм хүчирхэг хүн ямар ч хүнд нөхцөл байдалд орсон гарах гарцыг сэтгэл зүйн дарамтаар бус ухаалгаар харж шийддэг. Гадны нөхцөл байдлаас болж сэтгэлээр унах, хямрахгүй тул амар амгалан зан төлөвтэй байна. 

Animated GIF

Сэтгэл зүйн чадамж нь хүний төрөхөөс эсвэл удамшлаас хамаардаггүй. Бага насны хүмүүжил, орчин нөхцөл нөлөөлөх хэдий ч хүний өөрийн хичээл зүтгэлээр хөгжих бүрэн боломжтой. Яг л дасгал хийж булчингаа хөгжүүлдэг шиг сэтгэл зүйгээ хүчирхэгжүүлнэ гэсэн үг юм. Ингэхийн тулд өөрийгөө сонсох, бясалгах, дотоод дуу хоолойгоо эрэлхийлэхээс эхэлнэ.

Мэдээлэл, технологийн эрин зуунд хувь хүний сэтгэл зүйн чадамж хамгаас чухал билээ. 

Animated GIF

 

Эх сурвалж: Theschooloflife.com

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
6 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
8 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
14 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
35
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.