Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“ДАШТ 2018”-д оролцох багуудын тавьсан шаардлага: PlayStation, камер, гадил

Аргентиний шигшээ баг тоглогчдоо гольфийн машинаар хангах хүсэлт тавьсан.


ДАШТ зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 15 хүртэл хойд хөршийн 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Манай улсад ийм ойрхон ДАШТ урьд өмнө болж байсангүй. Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Нижний Новгород, Саранск, Калининград, Екатеринбург, Самар, Ростов, Волгоград хотууд дэлхийн аваргыг хүлээн авна гэдгийг санаарай. Оролцох багууд байрлах хотоо хэдийнэ сонгож, харин одоо зохион байгуулагчдаас зарим нэг зүйл шаардаж эхлээд байгаа гэнэ.

1. Бразилийн шигшээ баг    

Бэлтгэлийн баазад 600 кг мөс авчрахыг хүссэн. Бразиличууд бэлтгэлийн дараа мөсөөр эмчилгээ хийдэг гэнэ. Мөн усан үзэм, гадил, тарвас захиалсан байна.

2. Нигерийн шигшээ баг    

Хамгийн даруухан баг бол Нигерийн шигшээ гэж зохион байгуулагчид дүгнэсэн. Тэд ердөө өөрсдийн тогоочоо авчирч, үндэсний хоолоо идэхийг хүссэн.

3. Япон    

Хамгийн зальтай баг бол Японы шигшээ. Тэд ДАШТ-д туршлага суулгах гэж идэрчүүдийн шигшээ багаа авчрах бөгөөд тэднийхээ байр, хоолыг даахыг хүссэн байна.

4. Аргентина    

Бронниц хэмээх жижиг хотод байрласан тул тоглогчдоо гольфийн машинаар хангах хүсэлт тавьсан. Гольфийн машинтай хотоор зугаалах гэнэ.

5. Герман    

Тэдний хүссэн зүйл сүү.

6. Коста-Рика    

Хамгийн нууцлаг шигшээ баг. Тэд бэлтгэлийн баазынхаа хашааг 6 метр болгон өндөрлөхийг шаардсан. Одоо хашаа нь 2 метр өндөр юм.

Энэ бүхнээс гадна ихэнх орны хөлбөмбөгчид ороо томсгохыг хүссэн байна. Испани, англичууд орныхоо өргөнийг 40 см, уртыг хагас метрээр уртасгаж өгөхийг хүссэн бол солонгосчууд матрасаа солиулсан.

Маш олон хөлбөмбөгч PlayStation тоглоом, өрөөндөө том зурагт шаардаж байлаа.
ДАШТ эхлэхэд 100 хоног үлдлээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
13
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.