Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Хямралд өртсөн орон валютын нөөцөө хамгаалах нь хамгийн чухал”


Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит шийдвэр гарч, өнгөрсөн наймдугаар сард 4.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлсэн бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулжээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монгол Улсын валютын нөөцийг хамгаалахын тулд бодлогын хүүг өсгөх шийдвэр өмнө нь гаргаж байсан. Энэ зун намайг ажлаа авахад 1.2 тэрбум ам.долларын валютын албан нөөцтэй байсан. Өдгөө энэ хэмжээ нэг тэрбум 189 сая ам.доллартай тэнцэж байна” гэж хэлсэн юм. Энэхүү 1.18 тэрбум ам.долларын валютын нөөц нь Монгол Улсын импортын 5.1 сарын хэрэглээг хангах аж. Ингэснээр ОУВС-гийн гишүүн орнууддаа тавьдаг импортын 3 сарын хэрэглээг хангах тухай шаардлагыг манай улс бүрэн хангаж байгаа нь энэ юм.

 

Н.Баяртсайхан хямралд өртсөн улс орон валютын нөөцөө хамгаалах нь гол бодлого байдгийг онцлоод бодлогын хүү өндөр байгаа нь нөөцөө хамгаалах арга хэрэгсэл болохыг тайлбарласан юм. 

 

 

 

Түүнчлэн Монголбанкны зүгээс 2017 оны эдийн засгийн нөхцөл байдлыг эерэг байна гэж үзэж буй гэнэ. Тухайлбал, инфляци ирэх онд зорилтод түвшнээс доогуур байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байгаа гэнэ. Гадаад худалдааны нөхцөл хүлээгдэж байснаас сайжирч байгаа нь валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлж буй юм. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байгааа тухай Монголбанк онцолжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2018.05.30
Ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул наршихаас сэргийлээрэй
2
2018.04.03
Д.Гантулга: Монголын эзэнт гүрнийг дүрсэлсэн шилэн ханын захиалгыг гүйцэтгэсэндээ бахар...
3
2018.03.23
Хэн ямар зорилгоор бэлэн гоймонг зохион бүтээсэн бэ
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
21
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.