Хайх зүйлээ бичнэ үү

мин

Монголын сэтгүүлчид хамрагдах боломжтой "Asia Journalism Fellowship" хөтөлбөр зарлагдлаа

Asia Journalism Fellowship хөтөлбөр зарлагдлаа.


Темасек сангаас (Temasek Foundation International) Сингапурын Үндэсний их сургуулийн Бодлого судлалын хүрээлэнтэй хамтран  2009 оноос хойш жил бүр хэрэгжүүлж буй "Asia Journalism Fellowship" хөтөлбөр зарлагджээ. Ажил мэргэжлийн карьерээ эхлүүлээд удаагүй сэтгүүлчдэд мэргэжлийн мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нь туслах, сэтгүүлчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, урт хугацааны нөхөрлөл, харилцаа холбоог бий болгоход тус хөтөлбөрийн гол зорилго оршино. 

Монгол, БНХАУ, Малайз, Индонез, Энэтхэг зэрэг 20 гаруй орны сэтгүүлчид хөтөлбөрт оролцох боломжтой. 

Өнгөрсөн жилүүдэд дээрх орнуудын нийт 144 сэтгүүлч тус хөтөлбөрт хамрагджээ. Энэ жилийн хувьд долдугаар сарын 16-наас аравдугаар сарын 5-ны хооронд зохион байгуулагдах юм. Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын нислэгийн зардал, 3 сарын хугацаанд байрлах орон сууц, амьжиргааны зардал зэргийг 100 хувь хангана. 

Тус хөтөлбөрт хамрагдахын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай;
  • Одоогоор хэвлэл мэдээллийн салбарт ажилла буй;
  • Азийн аль нэг улсад амьдардаг байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй /англи хэлний түвшин тогтоох шаардлагатай гэж үзвэл ярилцлаганд орно/.

 

Уг хөтөлбөрт оролцогчийн улс нийгэмдээ хийсэн нөлөөллийн ажлуудыг голлох үзүүлэлт болгодгоороо бусад тэтгэлэгт хөтөлбөрөөс онцлогтой. Оролцох сонирхолтой сэтгүүлчид бүрдүүлэх материалыг эндээс харна уу.  

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2018 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл. Шалгаруулалтын хариу тавдугаар сард гарна.

Эх сурвалж: www.mfa.gov.mn, www.lkyspp2.nus.edu.sg

Бэлтгэсэн: Х. Ичинхорлоо

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
8
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.