Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Оюутны амьдралыг илүү хялбар болгох англи хэл дээрх 25 САЙТ

Үүнээс цааш залхуурлыг мартацгаая.


Оюутан нас гэдэг бол амьдралынхаа турш хэрэг болох суурь чадваруудыг эзэмших хамгийн зөв үе билээ. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авах, гарын доорх материалаар амттай хоол хийж сурах, илэрч буй шинж тэмдгээрээ өвчнөө оношлохоос эхлээд яаралтай семинарын үед "аминд орох" зөвлөгөө мэдээллээр дүүрэн эдгээр сайтууд оюутны амьдралыг тань хөнгөвчлөх болно. Бүгд англи хэл дээр учир хэлний мэдлэгээ ч бататгаарай. /Нэр дээр дарж нэвтрэх боломжтой/

ЕРӨНХИЙ САЙТУУД

1. LifeHacker.co.uk 

Амьдралыг илүү хялбар болгох үнэт зөвлөгөөгөөр дүүрэн вебсайт. "DIY", "Money", "Productivity" зэргээр хэрэгцээт сэдвээрээ хайлт хийгээд л судалгаа шинжилгээгээр батлагдсан мэдээ мэдээллийг хүлээн аваарай. 

happy computer GIF

2. MentalFloss.com

Зөвлөгөө, мэдээллийн олон мянган сайтуудаас илт ялгарах чанартай сайт. Олон улсын урлаг соёл, зан заншил, шинжлэх ухаан, урлаг гээд олон сонирхолтой булангуудтай. 

3. UnplugTheTV,com

Телевизийн тогтсон нэвтрүүлэг үзэх нэг л уйтгартай санагддаг уу? Тэгвэл энэ сайтаар телевизийн чанартай контент, сургалтын нэвтрүүлгүүд, хэл сурах болмжтой сонирхолтой видео бичлэгүүдийг үзэх боломжтой. 

4. Sleepyti.me 

Оюутан байхдаа зөв цагт босч, унтаж амраад сурчихвал амьдралынхаа турш баримтлах эрүүл хэвшилтэй болчихлоо л гэсэн үг. Тэгвэл энэ сайт таны бие физиологи, өдөр тутмын дадалд тань тохируулан унтвал зохих цаг, зөвлөгөөг гаргаж өгнө. 

5. KeepMeOut.com 

Хичээл хийх үед сошиал сүлжээ саад болж, байн байн шинэчлэгдэх чат, пост, жиргээ төвөгтэй санагддаг уу? Тэгвэл энэ сайтаар дамжуулан хэрэггүй гэж бодсон сайтуудаа хэсэг хугацаанд блоклож, хаагаарай. 

БОЛОВСРОЛ ОЛГОХ САЙТУУД

6. UReddit.com

"Reddit" сайтаас ялгаатай нь танд мэдлэг боловсрол олгох чанартай мэдээ нийтлэлийг нэг дор цуглуулсан сайт юм. Хэл сурах, олон улсын их дээд сургуульд хэрэглэгддэг лекц, семинар үзэхээс эхлээд докторын зэргийн дипломууд ч бий.

excited online shopping GIF by TV Land

7. EdX.org

Онлайн сургалтын хамгийн том сайт. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх серфитикат олгох богино хугацааны сургалтуудаас эхлээд бакалавр, магистр, докторын зэргийг ч онлайнаар хамгаалах боломжтой. Их сургуульд сурах хугацаандаа онлайн сургалтад хамрагдсанаар олон давуу талыг өөрт бий болгоорой. Үүнтэй төстэй Coursera.org, Udacity.com, AcademicEarth.org зэрэг сайтууд ч ашиглаарай. 

ХООЛНЫ САЙТ

8. Recipepuppy.com

Гарын дор бэлэн байгаа энгийн орцуудаараа хийж болох амттай хоол, зуушны жорыг эндээс хараарай. Яаруу, мөнгө багатай оюутан насандаа ч эрүүл хооллох хэрэгтэй шүү дээ. 

9. Instructables.com

Цахилгаан, гэр ахуйн хэрэгслийг засах хялбар арга, гарын доорх материалаар хийж болох хэрэгцээтэй зүйлсийг энэ сайтаас сурах боломжтой. 

bon appetit photo GIF by Christina Lu

10. Cooklet.com

Маш хялбар аргаар олон төрлийн хоол, амттан хийх жор бүхий сайт.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙТ

11. The Ultimate Health Food Guide

Эрүүл биед саруул ухаан гэдэгчлэн таны биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөн, хэв маягийг суралцах хичээлийн цаг, хэмжээ зэрэг тохируулан гаргах хэрэгцээтэй сайт.

12. WebMD.com

Биед тань илрээд буй өвчин зовиурын шинж тэмдгээр дамжуулан оношилж, баримтлах дэглэм, эмийн жорыг санал болгоно. Антибиотикыг шууд зөвлөхгүй ч хэрэгтэй витамин, амин дэмийг тань гаргаад өгчихнө. 

13. NHS.uk 

Их Британийн эрүүл мэндийн сүлжээ сайт. Бүх өвчин зовиурын мэдээлэл бүхий сантай. Бэлгийн эрүүл мэндийн талаар зөвлөгөө ч өгдөг. 

14. DontPassItOn.co.uk

16-24 насны иргэдийн мэдээлэлд тулгуурласан судалгаанаас бүрдсэн эрүүл мэндийн цогц сайт.

15. ASHASexualHealth.org

Аюулгүй бэлгийн харилцаа, эрүүл мэндийн мэдээллүүдтэй. 

ХУДАЛДААНЫ САЙТ

16. TheBookPond.com

Академик төвшний зарим ном, сурах бичиг англи хэл дээр тэр бүр олддоггүй шүү дээ. Тэгвэл энэ сайтаар тэдгээрийг захиалан авах боломжтой. 

САНХҮҮГИЙН САЙТ

17. MoneySavingExpert.com

Хямд нислэг, олон улсын банкуудын ханш, санхүүгийн талаар мэдлэг олгох зөвлөгөө мэдээллүүдийн нэгдсэн сайт. Аяллаар гарахдаа заавал зочлоорой. 

18. WiseBread.com

Гэртээ ногоо тарих нь худалдаж авахаас хэд дахин хямд. Тэгвэл оюутан байхдаа энэ мэтээр хэмнэж болох арга, тактикуудыг эндээс аваарай.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН САЙТ

19.  OpportunityDesk.org

200 орны 6 сая залуусын ашигладаг сайт. Бүх төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой. 

college studying GIF

20. Youthop.com

100 хувийн тэтгэлэгтэй болон тодорхой тэтгэлэг олгодог олон улсын залуучуудын хөтөлбөр, боловсролын мэдээллийг энэхүү вебсайтаас аваарай.

21. TopUniversities.com

Хаана ямар их дээд сургууль ямар хөтөлбөр зарласан талаарх дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн сайт. Олон улсын их дээд сургуулийн талаарх мэдээлэл ч авах боложмтой. 

БУСАД ХЭРЭГЦЭЭТ САЙТ

22. TED.com

Мэдлэг мэдээлэл олгох TED илтгэлүүдэд дуртай юу? Тэгвэл энэ сайтаар заавал орж байгаарай. Сургалт, шинжилгээн дүүрэн зөвлөгөө мэдээллээс гадна суралцах хүсэл тэмүүлэл өгөх чанартай контентүүд бий. 

23. Wikipedia.org

Энэ сайтыг та оюутан болохоосоо ч өмнө мэдсэн байх. Гэвч англи хэл дээрх хувилбарыг нь ашиглаад үзээрэй. Мэдээж их дээд сургуулийн багш нар энэ сайтыг эх сурвалж болгон ашиглахыг зөвшөөрдөггүй ч та хэрэгтэй сэдвээрээ ерөнхий ойлголттой болох болно.

24. Bartleby.com

Утга зохиол, яруу найраг, шинжлэх ухааны гээд бүхий л сэдвийн зохиол бүтээлүүд бий. 

25. Gutenberg.org

Бүх төрлийн сэдвийг хамрах 45 мянга гаруй бүтээлийн нэгдсэн сан.

Эх сурвалж: Topuniversities.com

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
2
Уржигдар
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
5 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
0
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.