Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Dreamers' Day: "Худалдагч нар" киног заавал үзэх 10 шалтгаан

Энэ бямба гарагт!


Уг инээдмийн төрлийн уран бүтээл 1993 онд нээлтээ хийж байсан юм. Та бүхэн маргааш буюу энэ бямба гарагт Dreamers' Day кино өдөрлөгөөр iCinema кино театрт хүлээн авч үзээрэй. Бямба гарагийн 16 цагаас! Эвентийн тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж үзээрэй.

1. Кевин Смит уг киноны зураг авалтыг хийсэн дэлгүүрт тухайн үедээ ажилладаг байжээ. Тэд 21 шөнө тасралтгүй зураг авалт хийсэн юм. 

2. "Clerks" киног Данте Алигеригийн "The Divine Comedy" дээрээс санаа аван бүтээсэн. 

3. Кевин Смит уг киног санхүүжүүлэхийн тулд өөрийн үнэ цэнэтэй комик цуглуулгуудыг 27,000 доллараар зарсан байдаг. Мөн эцэг эхээсээ 3,000 доллар зээлж байжээ. Сүүлд нь тэр комик цуглуулгынхаа ихэнхийг нь буцаан худалдан авчээ.

4. Кевин Смит өөртөө Дандалын дүрийг өгсөн байдаг. Учир нь Рандал киноны хамгийн шилдэг мөрүүдийг хэлдэг дүр юм.

5. Кино хар цагаанаар бүтээгдсэн нэгэн шалтгаан бол санхүүгийн асуудал байв. Хэд хэдэн төрлийн гэрэлтүүлэг ашиглагдсан бөгөөд өнгийг засах, пост продакшн ажил маш их өртөг шаардаж байсан. Харин хар цагаанаар хийснээр тийм асуудал гарахгүй.

6. Жэйсон Мьюз буюу Жэй гэх залуугийн дүрийг бүтээсэн уг жүжигчин камераас ичдэг байжээ. Тийм ч учраас бүжгийн хэсэг дээр бүх хүн түүнийг үлдээж, камераа асаагаад, өөрсдөө өөр дэлгүүр хэсэн, тэр хэсгийг бичиж дуустал гадуур байжээ.

7. "Clerks" киноны логог янз бүрийн сэтгүүл болон хоол хүнсний бүтээгдэхүүний үсэгнүүдийг нийлүүлэн бүтээсэн. "C" үсэг Cosmopolitan сэтгүүлээс, "L" үсэг "Life", "E" үсэг Rolling Stone, "R" үсэг Ruffles чипснээс, K үсэг "Clark" гэх амттангаас, "S" үсэг Goobers гэх амттангаас авсан юм.

8. 50 жүжигчин энэ кинонд гардаг ба тэдний ердөө хоёр нь л өмнө нь ямар нэг бүтээлд тоглож байсан хүмүүс байлаа. Үлдсэн 40 нь анх удаа дүр бүтээсэн хүмүүс.

9. "Fuck" гэдэг үг уг кинонд 91 удаа хэлэгджээ.

10. Кэвин Смит уг киноны төгсгөлд явдаг "Can't Even Tell" гэх Soul Asylum хамтлагийн дууны клипийг найруулсан байдаг. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
9
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.