Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Тавантолгой"-д хөрөнгө оруулагчид: Хэн нь хэн бэ?

Коксжих нүүрсний олборлолтоо MMC дааж, тээвэрлэлтээ “Шенхуа” хариуцав. Харин эцсийн хэрэглэгчтэй “Сүмитомо” тохирох хувилбараар Тавантолгойг эргэлтэд оруулах бололтой.


“Тавантолгой” төсөлд хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах хэлэлцээрийг үргэлжлүүлэх, сайжруулах үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсэг “Mongolian mining corporation”-ий түншлэлтэй  дахин хэлэлцээр хийх тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байна. Энэхүү түншлэлд Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC буюу “Энержи ресурс”-ээс гадна БНХАУ-ын төрийн өмчит “Шенхуа” болон Японы “Сүмитомо” компани багтаж буй.

Тэгвэл энэ гурван компанийн тухай таны заавал мэдэх ёстой баримтуудыг эргэн сануулж байна. 


MMC буюу “Энержи ресурс”

Монголын үндэсний компани олон улсын хөрөнгийн биржид хөл тавьж, хөрөнгө оруулалт татсан анхны тохиолдол нь “Mongolian mining corporation” байв. Тус компани 2010 оны аравдугаар сард 975 кодоор Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж эхэлсэн юм. IPO ч амжилттай болж MMC 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан байдаг. 

Монголын Засгийн газар “Чингис” тэргүүтэй, их хэмжээний арилжааны зээл авч эхлээгүй тэр үе гээд бодоход монголчууд анх удаа ийм их хэмжээний мөнгө атгаж үзсэн нь энэ байв аа. Хөрөнгө оруулалтаар Ухаахудагийн коксжих нүүрс дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн болж, эргэлтэд орох учиртай байв.

Гэхдээ ажил хэрэг болох үеэр төмөр замын төсөл нь гацсаныг Та бид сайн мэднэ. Түүнчлэн Засгийн газартай байгуулахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын гэрээг нь УИХ зөвшөөрөөгүй үетэй зэрэгцээд дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ тамтагтаа тулсан юм. Ингээд энэ оны эхэнд MMC хүнд байдалтай нүүр тулж, нүүрсний компаниудын дампуурлын цуваанд нэгдчих дөхсөн. Гэхдээ Монголын үндэсний компани MMC 600 сая ам.долларын бондын бүтцээ шинэчилж, эргэн төлөлтөө 2022 он хүртэл сунгасан гэдгийг албан ёсоор зарлаад байгаа юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Дампуурлын “цуваа” үргэлжилсээр

Тус компанийн захирлуудын зөвлөлийг MCS-ийн гэгдэх  Ж.Оджаргал тэргүүлдэг. Харин түүний ах Ж.Од болон бидний сайн мэдэх МУИС-ийн багш, эдийн засагч Ч.Хашчулуун, Монголбанкны ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат, “Петровис” компаниар овоглодог Ж.Оюунгэрэл нар гишүүн нь юм. Түүнчлэн Чан Цзе Чин хэмээх Хонконгийн компанид ажилладаг эрхэм бий. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.


ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Монголоо харьцуулъя: MCS VS Монгол


 

“Шенхуа”

Хятадын төрийн өмчит “Шенхуа” компанитай бид эчнээ танилцаад олон жил болж байна. Тавантолгойн ордын стратегийн хөрөнгө оруулагчийг хайсан 2009 оноос эхэлж “Шенхуа”-гийн нэр сонсогдож эхэлсэн ба өөрийн нутагтаа хувийн төмөр замтай гэдгээрээ бусад улс орны компаниас илүүрхэж байсан юм. Ингээд долоон жилийн мятаршгүй зүтгэлийн дараа Тавантолгойн хөрөнгө оруулагч болох найдвар тээсээр, ээлжит хэлэлцээртээ орж байгаа нь энэ. 

Тэд анх АНУ-ын “Пибоди Энержи”(энэ онд дампуурлаа зарласан) компанитай түншилж, Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч болохоор зүтгэсэн боловч Засгийн газрын угтуулан тавьсан нөхцөл, түншлэлд заавал Монгол компани байх учиртай гэсэн нөхцөл зэргээс болж салж, сарнисан түүхтэй. 

Тэгвэл энэ удаад БНХАУ-ын төрийн өмчит “Шенхуа” компани MMC-тай түншилж, Тавантолгойд хөрөнгө оруулагчаар оролцох сонирхол нь төмөр замд түшиглэж байна. Шинээр барих товтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр урт төмөр замыг 51:49 буюу Монголын Засгийн газар : “Шенхуа” компани гэсэн зарчмаар барих шаардлагатай тухай Зам тээврийн сайд Д.Ганбат “Ub.life” сайтад ярилцлага өгөх үедээ дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмших юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Д.Ганбат: Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төмөр замаа яаралтай барих шаардлагатай 


 

“Сүмитомо”

“Тавантолгой”-н төсөлд яаж ийгээд багтах сонирхол нь “Сүмитомо”-г өдий хүртэл Монголд барив. “Mongolian mining corporation”-ий түншлэлд тэдний гүйцэтгэх үүргийг худалдааны гарц нээнэ гэж өмнө нь онцолж байсан юм. Үндсэндээ үйл ажиллагаа нь худалдаа талдаа чигтэй компани юм билээ. Худалдан авагчдыг таньдаг, том сүлжээтэй гээд ойлгож болно гэсэн үг. 

Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаагүй байгаа энэ үед тэдний үүрэг роль бага мэт харагдах боловч үйл ажиллагаа жигдэрсэн тэр цагт борлуулалт чухал. Тэр үед л тэдний аварга сүлжээ хэрэг болох юм. Эндээс үзэхэд, коксжих нүүрсний олборлолтоо MMC, төмөр зам буюу тээвэрлэлтээ “Шенхуа” хариуцаж буй бол “Сүмитомо” эцсийн хэрэглэгчид хүргэх борлуулалтаа дааж авсан бололтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.05.30
Ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул наршихаас сэргийлээрэй
2
2018.04.03
Д.Гантулга: Монголын эзэнт гүрнийг дүрсэлсэн шилэн ханын захиалгыг гүйцэтгэсэндээ бахар...
3
2018.03.23
Хэн ямар зорилгоор бэлэн гоймонг зохион бүтээсэн бэ
санал болгох
1
20 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
22 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
31
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.