Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Икигай"-г хэрэгжүүлэх гурван хэвшил

Өглөө эрт босох нь "икигай"-тай холбоотой байх нь.


Өглөө эртлэн босох нь олон хүний хувьд хэцүү даваа байсаар ирсэн. Өглөөг сэргэг эхлэн, эрт босоход япончуудын арга байдаг нь “икигай” (ikigai /生き甲斐/) юм. "Икигай" гэдэг нь өглөө босох шалтгаан буюу амьдралын тань зорилготой дүйж очих утгатай юм.

"National Geographic" телевизийн судлаач, зохиогч Дэн Бюттнер нь Япон улсын Окинава арлын 100 гаруй насалсан олон хүн энэхүү “икигай”-н тусламжтайгаар урт удаан, аз жаргалтай амьдарсан хэмээн тайлбарлажээ. “Икигай” нь өглөө эрч хүчтэй, цовоо босгоход тань тусалдаг ажээ. 

"Икигай"-н суурь зарчим нь дэлхий ертөнцтэй холбогдон, өөрт байгаа зүйл болон, жижиг зүйлээс ч баяр баясгалан, сэтгэл ханамжийг мэдрэх юм хэмээн “Икикайг сэргээх нь” (Awakening Your Ikigai) номын зохиогч Кен Моги үзжээ. 

"Икигай"-г өөрийн амьдралын нэг хэсэг болгох нь амьдралынхаа хэвшлийг орвонгоор нь өөрчлөх асуудал огт биш юм. Харин "икигай"-г өөртөө суулгах буюу эрч хүчээ нэмэгдүүлэн, амар амгалан байж, өглөөг гайхалтай эхлүүлэхэд дараах энгийн хэвшлүүдийг санал болгож байна. 

Дасгал хөдөлгөөн

Энэ нь заавал үүрийн зургаан цагаас эхлээд фитнест яван, хүч тамир шаардсан дасгал хийх тухай биш юм. Харин өөрт тань тохирох, танд таалагддаг дасгалыг олж хийгээрэй. Энэ нь таны орноосоо босох шалтгаан болно. Тухайлбал, алхах, йога хийх, бүжиглэх гэх мэтээс сонгож болох юм. 

Өглөөний цай

Өглөөний цайгаа тогтмол уух нь их чухал. Түүнчлэн тэрхүү цайгаа өөрт таалагдах, сэтгэл ханамж өгөх байдлаар бэлтгэх нь бидний сэтгэл санааг бүр ч өргөж өгдөг. Кен Моги “Та дэлхийн аль ч өнцөгт амьдардаг байсан өглөө бүр цайгаа уухдаа дуртай зүйлээ бэлтгэн идэх нь ажилдаа эрч хүчтэй, өдрийг бүтээмжтэй өнгөрүүлэхэд их тустай” хэмээн бичжээ. Мэдээж хэрэг инстаграм дахь зураг шиг сайхан цай бэлтгэх шаардлагагүй. Өөрийн хүссэнээр л бэлтгэхэд хангалттай. Төгс байх хэрэггүй. 

Бусадтай харилцах

Өглөө бүр кофе уухын зэрэгцээ хэн нэгэнтэй ярилцах нь өдрийг эхлүүлэх муугүй арга. Учир нь өдөрт 6-7 цаг л бусадтай харилцахад илүү жаргалтай болдог аж. Харин өглөө босоод ажил руугаа очиж, 8-9 цаг зөвхөн ажлаа хийж, гэртээ харьдаг бол нийгмийн амьдралд тийм ч хангалттай оролцох боломжийг олгодоггүй байна. "Икигай" нь бусадтай тогтмол харьцдаг байхтай холбоотой бөгөөд хэн нэгэн, ялангуяа өөрийн дотны хүнтэйгээ ярилцах нь тухайн өдрийг эерэгээр өөрчилж өгдөг. Хэрэв бусадтай тухтай суун ярилцах завгүй бол, хэн нэгэн рүү сайхан утгатай мессеж бичээрэй. Ингэснээр сайхан дурсамжууд сэргэж, бусадтай ярилцсан мэт мэдрэмж төрүүлэх болно.

Эх сурвалж: www.independent.co.uk

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
17 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
22 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
5
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.