Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Осол гаргасан Оосүнаараши зодог тайлна

Африкийн анхны сүмочийн замнал ийнхүү харамсалтайгаар өндөрлөж байна.


Японы сүмо бөхийн холбооны хурал өнөөдөр Осака хотноо болж, өнгөрсөн нэгдүгээр сард үнэмлэхгүй жолоо барьж, осол гаргасан Египетийн бөх Оосүнаарашигийн хэргийг авч хэлэлцлээ. Оосүнаараши нэгдүгээр сарын 3-нд Египетээс ирсэн эхнэртээ газар үзүүлэн явж байгаад Нагано хотод машины осол гаргасан юм. Тэрбээр эхлээд Сүмогийн холбоонд “Эхнэр жолоо барьж явсан” гэж мэдүүлсэн ч гэрчийн мэдүүлэг, камерийн бичлэгээр өөрөө жолооны ард сууж байсан нь тогтоогдсон. Замын цагдаа шалгахад жолооны эрх байхгүй байжээ.  Сүмо бөхийн холбооноос бөхчүүдэд жолоо барихыг хориглодог тул холбооны дүрмийг ч бас зөрчсөн хэрэгт орж байгаа юм.

Бөхчүүд бол Сүмогийн холбооны өмч гэж тооцогддог. Цалин өгч, орон байр, хоол ундаар хангаж байгаа тул эрсдэлд оруулахгүйн тулд жолоо барихыг хориглодог. 2000 онд Тооки машин барьж яваад хүн дайрч, амь насыг нь хохироосны дараа сүмочдод машин барихыг хориглосон юм.
Сүмогийн холбооноос Оосүнаарашид “Зодог тайлах” шийтгэл оноолоо. Оосүнаараши шийтгэлийг хүлээн авах гэнэ. Учир нь ийм шийтгэл авсан бөх хэд хоногийн дараа зодог тайлах өргөдлөө гаргахгүй бол холбооноос хөөгддөг билээ.
Африкийн анхны сүмочийн замнал ийнхүү харамсалтайгаар өндөрлөж байна. Оосүнаараши 2012 оны Хаврын тэмцээнээс барилдаж, 2013 онд дээд зиндаанд дэвшсэн. Макүүчид нийт 17 башё барилджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
0
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.