Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Барак Обама, Наоми Кэмпбелл тэргүүтэй Ким Кардашьяныг үзэн яддаг 10 алдартан

Ким Кардашьян болон түүний гэрбүлийнхнийг үзэн яддаг сая сая хүний дотор алдартай эрхэм цөөнгүй бий.


Ким Кардашьян болон түүний гэрбүлийнхнийг үзэн яддаг сая сая хүний дотор алдартай эрхэм цөөнгүй бий. Тэр байтугай АНУ-ын Ерөнхийлөгч асан ч байгаа гээд бод.

Дэниел Крейг

Алдарт Жеймс Бонд Их Британийн GQ-д ярилцлага өгөхдөө “Би  Кардашьяны гэрбүлийн шоуг үзээд “Их мөнгө олохын тулд тэнэг царайлаад зурагтаар гарахад л болох юм байна гэж бодсон” гэж хэлж байв.

Мэрайя Кери

Ким Кардашьян сагсан бөмбөгч Крис Хэмфрис нарын 72 хоног үргэлжилсэн хуурамч гэрлэлтээс болоод Кери түүнд дургүй болсон. “Холливудыг гайхуулах гэж ийм хуурамч маск би хэзээ ч зүүхгүй” гэж хэлжээ.

Шер

Шер Twitter дээрээ “Тэдний шоуг битгий үзэцгээ. Эд нарыг бүгдийг нь машины дугуйн дор түлхэн оруулах хэрэгтэй” гэж жиргэж байв.

Барак Обама

Кардашьяны шоуны талаар Обама хэлэхдээ ихэд дипломат байсан. Тэр “Охид минь энэ шоуг үзэхэд би дургүй” гэж ярьсан юм.

Жон Хэмм

Elle UK-д ярилцлага өгөхдөө Жон “Өнөө цагт тэнэг юм газар их авлаа.  Ким Кардашьян, Пэрис Хилтон нарыг хар л даа. Хэрэв чи тэнэг бол их мөнгө авна гэсэн мэт санагдаж байгаа биз. Би огт ойлгохгүй байна” гэж шулуухан хэлсэн.

Наоми Кэмпбелл

“Хэрэв чи Vogue сэтгүүлийн нүүрэн дээр гарсан бол амжилт. Том амжилт.  Ингэхийн тулд их хичээх хэрэгтэй” гэж Ким Кардашьян, Канье Уэст нарын хуримын зураг тус сэтгүүлийн нүүрэн дээр гарсныг хараад Наоми ёжилж байв.

Сара Мишель Геллар

Сара Мишель Геллар ч дээр дурдсан гэрэл зургийг хараад “Би Vogue сэтгүүлийн захиалгаа цуцаллаа. Хэн намайг дэмжиж байна” гэж бичсэн.

Женис Дикинсон

RadarOnline-д ярилцлага өгөхдөө “Тэдний шоуг харахаар бөөлжис цутгадаг. Тэд орчин үеийн телевизийн хөгжлийг сүйтгэсэн” гэж байв.

Риз Уизерспун

MTV Movie Awards-ийн шагнал гардуулах ёслол дээр Риз Уизерспун “Нэг нууц мэдэхийг хүсч байна уу? Холливудад тэнэг реалити-шоу хийхгүйгээр алдаршиж болно. Хэрэв миний секс бичлэгийг сүлжээнд хэн нэг нь тавих юм бол би ичсэндээ үхэх байсан” гэж шууд мэдэгдсэн юм.

Сет МакФарлейн

“Гриффин”-ийг бүтээгч Сет “Ким Кардашьяны хуримын сурвалжлагыг CNN дамжуулж байгааг хараад би Америк улсын сөнөх цаг иржээ гэдгийг ойлгодог” гэж хэлсэн.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
46
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.