Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Пёнчан-2018" өвлийн XII паралимпийн наадам эхэллээ

Монгол улсын баг тамирчид өвлийн паралимпийн наадамд 4 дэх удаагаа мөрөө гаргах гэж байна.


"Пёнчан-2018" өвлийн XII паралимпийн наадам хөшгөө нээлээ. Энэ удаагийн паралимп нь энэ сарын 9-18-ны өдрүүдэд 9 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 51 улсын 500 гаруй тамирчид 6 спортын 80 багц медалийн төлөө өрсөлдөх аж.

Өвлийн паралимпд наадамд уулын цана, гүйлтийн цана, биатлон, хоккей болон кёрлингийн төрлүүд багтдаг байсан бол энэ удаагийн наадамд сноубордын спорт анх удаагаа багтаж байгаа нь онцлогтой.

Монгол улсын баг тамирчид өвлийн паралимпийн наадамд 4 дэх удаагаа мөрөө гаргах гэж байна. ОУХМ Б.Ганболд өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүгээр байрт шалгарч "Пёнчан-2018" паралимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан.

Манай тамирчин гүйлтийн цанын 1 км, 10км, 20 км-ийн зайд, энэ сарын 12, 14, 17-ны өдрүүдэд хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин уралдах хуваарьтай байна.

холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
"Оскар 2019"-т нэр дэвшсэн 10 хүчирхэг эмэгтэй
2
12 цагийн өмнө
"KFC тахиа"-тай холбоотой ХӨГЖИЛТЭЙ 17 пост
3
12 цагийн өмнө
Шёя Накажима Японы хамгийн үнэтэй хөлбөмбөгч боллоо
санал болгох
1
12 цагийн өмнө
"KFC тахиа"-тай холбоотой ХӨГЖИЛТЭЙ 17 пост
2
14 цагийн өмнө
Инчеон-Улаанбаатарын чиглэлд “Korean Air” компани монополь байхаа болино
3
16 цагийн өмнө
Абдулрашид Садулаев: Токио хол санагдаж байсан ч хэдийнэ хаяанд хүрээд иржээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
22
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.