Хайх зүйлээ бичнэ үү

мин

ВИДЕО: Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд Э.Бэхбаяр түрүүллээ

57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.


ОХУ-ын Улаан-Үд хотод болж байгаа Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ОУТ-ий эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр 57 кг-ын жинд түрүүллээ. Тэрбээр Улаан-Үдэд нийт таван барилдаан хийсэн бөгөөд тэгшитгэлд спортын мастер Б.Төгсийг 10:0-ээр, 1/8 шигшээд Б.Түмэнцогтыг 12:1-ээр, шөвгийн наймд ОХУ-ын АШТ-ий хошой хүрэл медальт Якутын Арыйаан Тютринийг 4:2-оор, хагас шигшээд Тувагийн Белек-оол Кужугетийг 3:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Красноярскийн “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт Тувагийн Хуреш-Оол Дондук-Оолыг 2:1-ээр тус тус ялсан юм.
74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Пүрэвжавын Өнөрбат, 97 кг-д ОУХМ Өлзийсайханы Батзул нар мөнгө, 65 кг-д ОУХМ Батчулууны Батмагнай, 86 кг-д Оргодолын Үйтүмэн нар хүрэл медаль хүртлээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
57 кг (24 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Хуреш-Оол Дондук-Оол (ОХУ, Тува) 3. Алексей Мантатов (ОХУ, Буриад), Арыйаан Тютрин (ОХУ, Якут)

65 кг (21): 1. Баяр Цыренов (ОХУ, Буриад) 2. Эдуард Григорьев (ОХУ, Якут) 3. Батчулууны Батмагнай (Монгол), Даши Шарастепанов (ОХУ, Буриад)

74 кг (15): 1. Арсалан Будажапов (ОХУ, Буриад) 2. Ганзоригийн Мандахнаран (Монгол) 3. Магомед Дибиргажиев, Магомедрасул Газимагомедов (хоёул ОХУ, Дагестан)

86 кг (10): 1. Даурен Куруглиев (ОХУ, Дагестан) 2. Пүрэвжавын Өнөрбат 3. Оргодолын Үйтүмэн (хоёул Монгол), Канат Бердыев (Казахстан)

97 кг (7): 1. Игорь Овсянников (ОХУ, Красноярск) 2. Өлзийсайханы Батзул (Монгол) 3. Алдар Хамаев (ОХУ-ын Эрхүү)

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
44
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.