Хайх зүйлээ бичнэ үү

мин

Ажлаа хойшлуулдаг МУУ зуршилтай хэрхэн тэмцэх вэ?

Ажлаа хойшлуулах муу зуршил, болон түүнтэй хэрхэн тэмцэх тухай өгүүлнэ.


Хүн төрөлхтөний иргэншил эхэлсэн цагаас л ажлыг хойшлуулах дадал байсаар иржээ. 

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Абрахам Линколн “Өнөөдөр хийх ёстой ажлаа хойшлуулснаар маргаашийн хариуцлагаас зугатаж чадахгүй” гэж хэлсэн байдаг.

Ажлаа хойшлуулах нь сайн үр дүнд хүргэхгүй гэдгийг хүмүүс бид мэддэг. Тухайлбал, зарим оюутан “Яг дараагийн улирлаас л хичээе” гэж өөртөө хэлдэг. Гэхдээ дараагийн улирал дуусах үед нэлээд олон бие даалт, шалгалтын өрөнд унасан байх нь бий.

Ажлаа хойшлуулах нь өөрийгөө тааруу захирдагийн шинж гэгддэг аж. Бид хийх ёстой ажлаа хойшлуулахад богино хугацаанд чөлөөтэй, тайван байгаа мэт санагддаг ч, урт хугацааны туршид тэр хойшлуулсан зүйлийн үр дүнг амсдаг байна.

АНУ-ын Сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаанаас үзэхэд, хүмүүсийн аливааг хойшлуулдаг нь дараах зүйлстэй холбоотой ажээ:

  • Сэтгэл гутрал
  • Буруугаар ойлгосон байдал (Хэн нэгэн надад туслах байх гэсэн хоосон найдлага гэх мэт)
  • Өөрийгөө үнэлэх үнэлэмж бага
  • Уур бухимдал
  • Стресс 

Бид заримдаа чадвараа бодитой тооцоогүйн улмаас өөрийгөө хэт илүү үнэлдэг. Тухайлбал, энэ эссэг нэг цагийн дотор л бичнэ гэж бодох үе байдаг.  

 

Тодорхой ажлыг эхлүүлэх болон дуусгах хооронд тухайн ажилтай хамааралгүй зарим зүйлд анхаарлаа төвлөрүүлж, сатаардаг. Жишээлбэл, кофе уух, мэдээ унших, юм идэх гэх мэтээр ажлаас өөрийгөө холдуулах нь бий.  


Хэрхэн хойш тавихаа болих вэ?

Сэтгэлтэй байхаас илүү системтэй байх нь танд тусална

Хойш нь тавьдаг муу зуршлаасаа салахын тулд танд ажлын төлөвлөгөө хэрэгтэй. Ихэнх хүн тодорхой тогтсон хэвшил, системтэй байхаас зайлсхийдэг. Өөрийнхөөрөө чөлөөтэй байхыг хүсдэг. Гэхдээ “чөлөөтэй байдал” бол ажлаа хойшлуулахад хамгийн том дайсан болж байгаа юм. 

Ажлаа хийж дуусгахын тулд дүрэм хэрэгтэй. Дор дурдсан аргууд үр дүнтэйгээс гадна сахилга бат бий болгож ажлаа дуусгахад тус болно.

  • Тодорхой цаг хугацаатай даалгавр өөртөө өгөх (хурдтай ажиллахад тусална)
  • Найзууд эсвэл ментортойгоо өөрийн ажлыг хуваалцах (хариуцлага нэмэгдэнэ)
  • Ажил, хичээлийнхээ дундуур завсарлага авах (анхаарал төвлөрнө)
  • Өдөрт 30 минут дасгал хийх (эрч хүчтэй болгоно)
  • Эрүүл хооллох (эрч хүчтэй, эрүүл амьдрахад тусална)
  • Садаа болох зүйлээс татгалзах (шалтаг тоочихоос сэргийлнэ)
  • Хамгийн чухал: Дотоод хүсэл эрмэлзэл

Дээрх аргыг хоршуулж, хамтад нь хэрэгжүүлснээр ажил хийхэд үр дүнтэй бөгөөд стресс багатай байж чадна. Өөрөө аливааг хийе гэсэн урам зориг, хөдөлгөх хүч байхгүй аваас ямар ч системээр хичээсэн бүтэхгүй. Тиймээс  яагаад би үүнийг хийж байгаа вэ гэсэн өөрийн “яагаад”-ыг олох хэрэгтэй. Яагаад гэсэн асуултад хариулж чадсанаар хийх зүйл тань илүү утга учиртай болж эхэлнэ. 
 


 Эх сурвалж: www.dariusforoux.com

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2018.12.31
Хаан ярьж байна: Майкл Жексоны 10 эшлэл
2
2018.12.08
36 нас хүрсэн Ники Минажийн амьдралын дүрэм
3
2018.12.02
БРИТНИ СПИРС 37 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ ЭШЛЭЛҮҮД
санал болгох
1
11 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
7
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.