Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гайхалтай хамтлаг дуучдын гаргасан хамгийн "миа" 7 цомог

Хүний амьдралд ийм зүйл тохиолдож л байдаг.


Гайхалтай, бүр маргахын аргагүй хамтлаг дуучдаас ч онцгүй, хүмүүсийн сэтгэлд хүрээгүй цомог гардаг. NME.com сайт дээр шүтээн болсон хамтлагуудын онцгүй цомгуудыг жагсаажээ.

7. Queen – “Hot Space”

Queen хамтлаг диско төрлийн дуу бүтээж эхлэх мөчид шүтэн бишрэгчид нь баяртай байгаагүй юм. Дэвид Боуитэй хамтарсан “Under Pressure” дуунаас бусад нь тун онцгүй байсан хэмээн дүгнэжээ. Гэхдээ аз болоход дараагийн цомог болох “The Works” тэдний дахин сэргэлт болж чадсан ба “Radio Ga Ga” болон “I Want To Break Free” дуунууд нь өнөөгийн шилдэг классик бүтээлүүдийн нэгт тооцогддог.

6. Bruce Springsteen – “Human Torch”

E-Street Band, New Jersey зэрэг хамтлагаараа биш өөрийн бие даасан цомог нь гарахад хүмүүс яаж хүлээж авсан бэ? Өөр цаг үе ч юм уу, өөр газар байсан бол уг цомгийг нь илүү дээр хүлээж авах байсан л байх. Гэхдээ “Human Torch” цомог зүгээр л нэгэн энгийн, тодрох зүйлгүй цомог болжээ.

5. Manic Street Preachers – “Lifeblood”

Уг цомог тэдний өмнө нь гаргаж байсан “Know Your Enemy” цомгоос сул, үзэл суртлын хувьд ч хүч багатай байсан юм. Тэд уг цомогт чавхдаст утсыг синтезатороор, улс төрийн болон хүчтэй үзэл суртлыг хувийн бодлоор өөрчилсөн нь ‘миа’ болоход хүргэсэн юм.

4. Lou Reed – “Metal Machine Music”

Лу Рийдийн тав дахь соло цомог нь янз бүрийн л сэтгэгдэл, шүүмж сонссон. Рийд уг цомгоо металл байсан гэдэг ч шүүмжлэгчид үүнийг нь прото-экспериментал эсвэл панк урсгалын эхэн үеийн урсгал гэж хэлсэн. Аль нь ч байлаа гэсэн, сонсоход лав таатай байгаагүй аж.

3. U2 – “October”

“Boy” цомгоор эхэлсэн гайхалтай нэр хүндийг нь энэ цомог бараг баллах дөхсөн байна. Тэд уг цомгоо их хурдан бичиж дуусгасан юм. Боно дуунуудынхаа үгийг шүтэн бишрэгчиддээ алдаж байсан үе.

2. The Beach Boys – “Keepin’ the Summer Alive”

Цомгийн ковер зураг л бүхнийг хэлээд өгч байна. Тэд хэдийн өвөл айлчлан ирээд байхад өөрсдийн нарлаг Калифорниагийн зуныг эргүүлэн авчрах биш харин шилэн бөмбөлөг дотор түүдэг галыг л асаасан хэвээр байлгах гэж оролдсоор байсан юм. Тэд уг цомгийнхоо нэрний яг эсрэг хийсэн гэсэн үг. Брайан Вилсон өөр дуунуудын ковер бичихийг хүсэж байсан бол студи хамтлагийг дахин нэгтгэхийг хүсэж байсан юм. Эцэст нь тэдний аль аль нь ч хүссэнээ авч чадаагүй байна.

1. Guns N’ Roses – “The Spaghetti Incident?”

Хуучны панк дуунуудын ковер цомог The Damned болон Марк Болан нарын дуунуудыг багтаасан байсан юм. Бас Экслийн бараг хүчээр оруулсан Чарльз Мэнсоны ковер. Үүнийг хүмүүс маш, маш буруу гэж дүгнэдэг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Орос, энэтхэг гишүүнтэй К-Поп хамтлаг X:IN ОХУ-д тоглолт хийнэ
2
Өчигдөр
Тайзны нэр нь тэдний жинхэнэ нэртэй ямар ч холбоогүй РОК одууд
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Селин Дион Vogue сэтгүүлийн нүүрэнд мориллоо
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
28
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.