Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Урин зуныг дуудан энэ хавар хийж болох 14 сонирхолтой зүйл

Хавар болон зуны улирлыг дурсамжтай өнгөрүүлэхэд туслах сонирхолтой зүйлүүд.


Хавар айлчлан иржээ. Зуны урт өдрүүд ч айсуй. Энэхүү дулааны өдрүүдэд найзууд, гэр бүл, дотнын хүмүүстэйгээ адал явдалтай, дурсамжтай, мартагдахааргүй өнгөрөөхийг хүсвэл дараах зүйлсийг хийхийг санал болгож байна.

 

 

Ууланд гарах

 

Цэвэр агаарт гарч, эрүүл мэнддээ анхааран, хайртай хүмүүстээ цаг заваа зориулахад хамгийн боломжит арга юм.

 

 

Хөгжилтэй зураг авахуулах
 

Энгийн студид байснаас байгальд, мөн хөгжилтэй хувцас өмсөн чөлөөтэй зураг авахуулах нь дараа тэрхүү зургаа харахад асар их дурсамжтай, сайхан мэдрэмж төрүүлэх болно.

Спад орох
 

Дулааны улиралд бидэнд арьс арчилгаа ихээр шаардагддаг. Нэг орой найзууд, гэрийнхэнтэйгээ спад орж арьсаа амраан, алжаалаа тайлах нь зунд бэлдэх нэгэн арга юм.

Өдрийн хоол цуг идэх
 

Ажил, хичээлээсээ болоод зөвхөн оройдоо л гэрийхэнтэйгээ, амралтын өдрүүдэд л найзуудтайгаа уулзаж, бусад үед зав гарахгүй байна уу? Тэгвэл цаг товлон хамтдаа өдрийн хоол идэх нь бие биедээ зориулж буй нэгэн үнэт цаг болно.

 

Ном унших
 

Ном унших нь заавал дулааны улиралтай хамаагүй хэдий ч, өдөр урт өнгөрч, цаг зав их мэт санагдаж байвал, тэр үеэрээ ном уншин хорвоогоос түр тасраарай.

Смүүти хийж уух
 

Зуны улиралд биед эвтэйхэн, хээнцэр хувцас өмсөх тул өөрийн биеийг арчилж эхлэх хэрэгтэй болно. Иймд биеэ эрүүлжүүлж, цэвэршүүлэх бүтээгдэхүүн хийж уух хэрэгтэй.

Цэцэрлэгт хүрээлэнд тоглох
 

Цэцэрлэгт хүрээлэнд спортоор хичээллэх нь цагийг зөв бөгөөд эрүүл өнгөрөөх нэгэн арга юм. Гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг гээд өөрийн дуртай ямар ч төрлөөр, найз нөхөд, гэр бүлтэйгээ хичээллэж болно.

Марафонд оролцох
 

Марафонд гүйх нь нэг талаас өөрийгөө ялан дийлэх арга юм. Бага багаар өөрийн амжилтыг ахиулж, анх удаа гүйж байгаа бол бэлтгэлээ эртлэн базаагаарай. Сонирхуулахад энэ жилийн Улаанбаатар Марафон нь тавдугаар сарын 19-нд зохион байгуулагдах юм байна.

Нар жаргах болон мандахыг харах
 

Өглөө эрт сэрж, нар мандахыг харах нь шинэ зүйл эхэлж буйг өөрийн нүдээр гэрчилж буй мэт сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Өдөр бүр энэ мэдрэмжийг аваарай. Өөрөөр хэлбэл, өглөө эрт босон ажлаа амжуулж байгаарай.

Шинэ хэл сурах
 

Хэл сурна даа гэж байнга өөртөө болон бусдад хэлсээр байдаг хэрнээ, огтхон ч эхлээгүй бол, одоо эхлэх цаг. Залуу байгаа дээрээ, мөн цаг ийм сайхан налгар байгаа үед амарч, зугаалахын зэрэгцээ хийж байгаагүй, мөн хийх ёстой зүйлээ амжуулаарай.

Хуучны зургуудаа үзэх
 

Хуучны зургуудаа шүүгээнээсээ хайж олон үзэхэд асар их дурсамж болоод мэдрэмж шингэсэн байдаг. Нэг хэсэгтээ л та яг тэр мөчдөө очсон мэт санагдаж, мөн зарим зургуудаа харж өөрөөрөө бахархах болно.

Сайн дурын ажил хийх
 

Нэг өдөр мод тарих, хүмүүсийг баярлуулах, цусаа хандивлах гэх мэт үйл ажиллагаануудад оролцож өөрийн багахан хувь нэмрийг оруулаарай. Түүнчлэн, өөрөө санаачлан зохион байгуулсан ч болно.

 

 

Шинэ юм туршиж үзэх
 

Бид бүгдэд айдас бий. Тэрхүү айдсаа давахуйц шинэ зүйлс туршиж үзэх нь бүр ч догь болно. Олон хүний өмнө илтгэл тавьж үзэх, тэжээвэр амьтантай болох, тэмцээнд орох гэх мэт.

Хөгжмийн фестивальд явах
 

Амьд хөгжмийн фестивалиуд зуны улиралд голцуу эхэлдэг ч, магадгүй дуртай хамтлаг дуучныхаа ковер үдэшт явж, сэтгэлээ сэргээн, хэнийг ч тоолгүй өөрийнхөөрөө байж дотроо нээгээрэй.

Бэлтгэсэн: Х. Ичинхорлоо
 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
28
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.