Хайх зүйлээ бичнэ үү

мин

Трамп-Ким нарын уулзалтыг Улаанбаатарт хийх 8 ҮНДЭСЛЭЛ БА 1 ҮГҮЙСГЭЛ

“The Dimplomat” сайтад нийтлэгдсэн “Трамп-Ким хоёрын уулзалт Улаанбаатарт зохиогдож болох 8 үндэслэл” нийтлэлийг орчуулан хүргэж байна.


БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах талаар хоёр улсын төлөөлөгчид албан бусаар мэдэгдээд байна. Харин хоёр улсын төрийн тэргүүд хаана уулзах вэ? гэдэгт олон улсын шинжээчид олон талын таамаг дэвшүүллээ. Үүний нэг болох “The Dimplomat” сайтад нийтлэгдсэн “Трамп-Ким хоёрын уулзалт Улаанбаатарт зохиогдож болох 8 үндэслэл” нийтлэлийг "BBC" агентлагийн "Трамп Кимтэй хаана уулзах бол?" таамгийн хамт орчуулан хүргэж байна. 

8 ҮНДЭСЛЭЛ 

1. Төвийг сахисан байр суурь

Image result for элбэгдорж трамп

1990 оны ардчилсан хувьсгалаас хойш олон улсад улс төрийн төвийг сахисан байр суурийг баримталж, бүс нутгийнхаа бүх улс оронтой найрсаг харилцаатай байгаа улс бол яах аргагүй Монгол. 2015 онд “төвийг сахисан байр суурь” баримтлах асуудлаар нэг хэлэлцүүлэг өрнүүлсэн түүхтэй.

2. АНУ ба Монгол Улсын найрсаг харилцаа

Image result for mongolian and american president

1990-ээд оноос хойш АНУ ба Монгол Улс найрсаг харилцаатай байгаа бөгөөд хоёр улсын дээд албаны хүмүүс харилцан айлчилж, АНУ-ын зүгээс Монголд тусламж дэмжлэг ихээр үзүүлсээр ирсэн. 

3. БНАСАУ ба Монгол Улсын найрсаг харилцаа

Related image

Монгол Улсын Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хоёрдугаар сард Пхеньянд айлчилсан. БНАСАУ-ын олон мянган иргэн Монголд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Солонгосын дайны үерх хэдэн зуун гэр бүлгүй, өнчин хүүхдүүдийг монгол иргэд өргөн авснаар Хойд Солонгос өнөөг хүртэл Монголтой найрсаг харилцаагаа хадгалж явахад нөлөө бүхий үүрэг гүйцэтгэсэн юм. 

4. Уулзалт Ази тивд болоход тохиромжтой.

Image result for trump kim meeting asian

Хойд Солонгосын төлөөлөгчид чөлөөтэй нэвтрэх боломжтой цөөн газрын нэг Улаанбаатар. Үүний тулд, БНХАУ юм уу ОХУ-аар агаараар эсвэл төмөр замаар дамжин өнгөрнө. АНУ-ын хувьд Япон, Өмнөд Солонгос руу явахтай адил БНХАУ-аар дамжаад л Монгол руу очих боломжтой. 

5. Суурь хүч

Image result for Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хэлэлцээр

2007, 2012 онд Япон болон БНАСАУ хоорондын уулзалтыг монголчууд амжилттай зохион байгуулсан. 2017 онд БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Ли Ён Хо оролцсон, “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хэлэлцээр” Улаанбаатарт болсон. 

6. Аюулгүй байдал

 Монгол Улс “цөмийн зэвсгийн эсрэг улс” гэдгээ 2012 онд олон улсад албан ёсоор зарласан нь уг уулзалтыг зохион байгуулахад болохгүй гэх шалтгаангүй юм. 

7. Хоёр талын хүлээн зөвшөөрсөн улс. 

Image result for shi jin ping putin

Хоёр талын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахад зөвшөөрөхгүй гэх зүйлгүй. Хойд Солонгос дахь япончуудын асуудлыг Монгол Улс зохион байгуулсан нь Японы талын дэмжлэгийг хүртсэн. Хятадын удирдагч Ши Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах өөр хүмүүс энэ уулзалтыг хийх өөр ямар нэгэн газар санал болгочихгүй бол Улаанбаатарт энэ уулзалтыг зохион байгуулахыг АНУ болон БНАСАУ-ын аль аль нь хүлээн зөвшөөрөх магадлалтай.

8. Зохион байгуулагч талын боломж бололцоо

Image result for asem mongolia

Уг уулзалтанд олон улсын олон зуун зочид төлөөлөгчид оролцоно. 2016 онд Улаанбаатарт Ази-Европын удирдагчдын дээд түвшний уулзалтыг (АСЕМ)  зохион байгуулсан. Жилийн тавдугаар сард Монголд хүйтэн сэрүүн цаг уур зонхилно. Тиймээс жуулчид цөөн тул уулзалтад оролцогчдыг байршуулах зочид буудал, нисэх онгоц хүрэлцээтэй байна. 

АНУ-ын зүгээс Деннис Родман зэрэг гадны нөлөө орохгүй, хилийн шалган нэвтрүүлэх Панмүнжом цэгт уг уулзалтыг зохион байгуулахгүй л уг уулзалтыг зохиох тохиромжит газар Улаанбаатар юм. 

1 ҮГҮЙСГЭЛ

Доналд Трамп-Ким Жон Ун нарын уулзалтыг хаана зохион байгуулах талаар “BBC” агентлагаас АНУ-ын нийслэл Вашингтон, Хойд Солонгосын Пхеньян зэрэг дараах байршлуудыг нэрлээд болох ба болохгүй шалтгааныг нэрлэжээ. Тус агентлагийн үзэж буйгаар олон улсын усан зааг хамгийн тохиромжтой байршил гэж үзсэн байна. 

Жич: “Трамп-Ким хоёрын уулзалт Улаанбаатарт зохиогдож болох 8 үндэслэл” нийтлэлийг сэтгүүлч Анкит Пандагийн бичсэн “Ким Жон Унтай уулзахаасаа өмнө Доналд Трампын хариулах ёстой найман асуулт” гэсэн нийтлэлийн хариу болгон Британийн Колумбийн их сургуулийн дэд профессор Жулиан Диркс, тус их сургуульд улс төрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй судлаач, Монгол Улсын иргэн Ж.Мэндээ нар хамтран бичжээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Дайныг дэмжсэн орос жүдочдыг олимпоос хасахыг шаардлаа
2
1 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эмэгтэй)
3
2 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээний оноолт (эрэгтэй)
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
3
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.