Хайх зүйлээ бичнэ үү

мин

“Монгол, БНАСАУ-ын харилцаа – 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэн болов

Арга хэмжээг нээж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэллээ.




Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өнгөрөгч баасан гарагт ГХЯ-нд боллоо. Арга хэмжээг нээж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо нар үг хэлэв.

Нээлтийн арга хэмжээнд Монгол, БНАСАУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид болон БНАСАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцлоо.

Сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНАСАУ-ын үе үеийн удирдагч нар бат бэх үндэс суурийг нь тавьсан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзлэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгууруудыг даван туулж эдүгээ 70 нас хүрч байна. Монгол Улс БНАСАУ-тай 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, бие биеийн бүрэн эрхт байдлыг харилцан хүлээн зөвшөөрсөн анд нөхөр болсон юм. Манай хоёр улс Солонгосын дайны хүнд хэцүү жилүүдэд Элчин сайдын яамдаа харилцан нээж байсан түүхтэй. Монгол Улс БНАСАУ-тай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа цаашид ч хөгжүүлэхийн төлөө байна” хэмээн онцлов.

Элчин сайд О Сын Хо “Монгол Улс болон БНАСАУ нь олон улсын тавцанд харилцан бие биенээ хүлээн зөвшөөрсөн нь манай хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн бөгөөд тэр цагаас эдүгээ хүртэлх 70 жилийн хугацаанд манай хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт бэхжин хөгжиж ирлээ. Манай ард түмний Аугаа их жолоодогч нөхөр Ким Ир Сен амьд сэрүүн байхдаа хоёр удаа Монгол Улсад айлчлан Монгол Улсын үе үеийн удирдлагатай хамт Солонгос, Монголын харилцааг хөгжүүлэх үндсийг тавьж өгсөн юм” гэв. 
Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд урлаг, соёл, спортын болон бусад арга хэмжээнүүдийг хоёр талдаа зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
37
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.