Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

2018 зарлагдсан Канад улсын 5 ТЭТГЭЛЭГ

Та ч мөн хамрагдах боломжтой.


1. Торонто Их сургуулийн тэтгэлэг 

Related image

Торонтогийн их сургууль нь Канад улсын хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг юм. 1827 онд анх “Kings” коллеж болон байгуулагдсан бөгөөд тус сургуулиас Канад улсын дөрвөн ч ерөнхий сайд төрсөн түүхтэй. Улсдаа 1-рт, олон улсад 16-рт эрэмбэлэгдэнэ. Одоогоор 44 мянга гаруй бакалаврын, 2500 гаруй олон улсын суралцагчид тус сургуульд бүхий л чиглэл мэргэжлээр суралцаж байна. 

Ерөнхийлөгчийн нэрэмжит бакалаврын тэтгэлэг

-Жилийн 10 мянган ам.долларын тэтгэлэг /Эхний жил олгоно. 2-р курсээсээ олон улсын оюутны байгууллагаар дамжуулан цагийн ажил хийх эрхтэй болно/

Лестер Пирсоны нэрэмжит олон улсын тэтгэлэг

-Сургалтын төлбөр, ном сурах бичиг, амьжиргааны зардалыг хариуцна.

Докторын төвшний тэтгэлэг

“Vanier CGS” тэтгэлэг

-Жилийн 50 мянган ам.долларын тэтгэлэг /Энэ нь сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг хангана/

“Ontario Trillium” тэтгэлэг

-Жилийн 40 мянган ам.долларын тэтгэлэг /Энэ нь сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг хангана

“Vanier “тэтгэлэг

-Жилийн 50 мянган ам.долларын тэтгэлэг /Энэ нь сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг хангана/

Тэтгэлгийн шалгуур: 

-Монгол улсын иргэн

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бүрэн дунд /докторт суралцах бол магистрын/ зэрэгтэй байх

-Дүнгийн голч оноо 3.0-аас дээш байх /Дүнгээс хамааран 10-100% тэтгэлэг олгоно/

-Англи хэлний мэдлэгтэй байх /хамгийн багадаа IELTS 7, TOEFL 100 аль нэгийг авсан байх хэрэгтэй бөгөөд суралцах чиглэлээс хамааран өөрчлөгдөнө/

Өргөдөл хүлээн авах үе шат:

2017 оны арваннэгдүгээр сарын 30-наас өмнө цахим хаягаар өргөдлөө илгээнэ. 2018 оны нэгдүгээр сарын 10-17-ны хооронд өргөдлийн хариуг илгээнэ. 

Тэтгэлгийн цахим хаяг

2. Зуны богино хугацааны сургалт 

Image result for CREATE DAV  university

Канад улсын "CREATE DAV" зуны богино хугацааны тэтгэлэгт сургалт. Тус хөтөлбөрөөр Йорк их сургуульд дата шинжлэх ухаан, визуал судалгааны чиглэлээр өндөр төвшний лабортори бүхий сургалтын суурь орчинд суралцан, дадлагажих боломжтой юм. 

Тэтгэлгийн хэмжээ: 

-Олон улсын оюутан залуустай хамтарсан судалгаа хийхээс гадна сургалтын хугацаан дахь бүх тэтгэлгийг олгоно. Өргөдөл илгээхэд үнэ төлбөргүй. Тэнцсэн тохиолдолд суралцагч тодорхой хэмжээний мөнгөн барьцаа үлдээх шаардлагатай. 

Тэтгэлгийн шалгуур: 

-Монгол улсын их дээд сургуулийн бакалаврын өдрийн ангийн 1-р курсын оюутан байна. 

-Шинжлэх ухаан, дата судалгаа сонирхдог байх бөгөөд үүнийгээ зорилго тодорхойлох эссэгээр илэрхийлэх /өргөдөлд тодорхой тусгагдсан/ 

Өргөдөл хүлээн авах үе шат:

1. 2018 оны гуравдугаар сарын 26 хүртэл цахим өргөдөл хүлээн авна. 

2. Хөтөлбөрт эссэгээ илгээнэ. 

3. Дөрөвдүгээр сарын 9-ны өдөр хариу зарлана. 

4. 2018 оны долдугаар сарын 3-6-ны хооронд Канад улсад очсон байна. 

Тэтгэлгийн цахим хаяг 

3. Албертагийн Их сургуулийн магистр, докторын тэтгэлэг 

Image result for alberta university

Канадын Албертагийн Их сургуулийн 2018 оны "Killam Trust"-н тэтгэлэгт хөтөлбөрт  нэг жилийн магистр, докторын хөтөлбөрөөр суралцах боломжтой. Тус их сургууль нь Канадын Алберта мужид байрладаг бөгөөд олон нийтийн судалгаа шинжилгээний  бааз сургууль юм. Нэг жилийн магистр, докторын аль нэг хөтөлбөрийг судалж дуусгасан суралцагчийг хамруулах зорилготой. Одоогоор 4000 гаруй олон улсын оюутан суралцаж байна. 

Тэтгэлгийн хэмжээ: 

Жилийн 35,000 ам.долларыг 2 жил олгоно.

Тэтгэлгийн шалгуур: 

-Бүрэн дунд, бакалаврын боловсролтой. 

-Иргэний харьяалал хязгаарлахгүй

-Бүх салбараар суралцах боломжтой

-Хүсэлт гаргагч нь материалынхаа жагсаалтыг бүрэн төгс явуулах. Дор хаяж тавдугаар сарын нэгнээс есдүгээр сарын 1-нийг хүртэл магистр, докторын төвшинд суралцаж төгссөн байх.

-Бүрэн дунд, бакалавр, магистрын зэрэгтэй байх

-Дүнгийн голч оноо 3.1-ээс доошгүй байх

-40-өөс дээш насны Монгол Улсын иргэн байх

-Англи эсвэл франц хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. /IELTS 7.5/

-Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн бол давуу талтай.

-Мөн хамгийн гол шалгуур болох суралцах салбартаа гаргасан амжилттай, бүтээсэн ажилтай, судалгааны чадвартай байхыг шаардана. 

Өргөдөл хүлээн авах үе шат:

-Суралцахыг хүсэгч нь Killam болон Andrew Stewart Awards -н өргөдлийн загварыг бүрэн бөглөж “өөрийгөө танилцуулна”

-Тэтгэлгээр төгсөгчдөд зориулсан  өргөдлийг дэмжсэн тайлбар- 2 хувилбар

-Хэрвээ та Албертагийн их сургуулийн өөр байгууллагатай холбоотой бол гэрчлэх хуулбар  

-Дээрх материалыг доорх хаягаас татна. 

Тэтгэлгийн цахим хаяг

4. Бритиш Колумбия Их сургуулийн тэтгэлэг 

Related image

Тус их сургуулийн “Маргаашийн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр жил бүр зарлагддаг. Олон улсын манлайлагч залууст зориулсан уг тэтгэлгээр тус их сургуулийн бүхий л бакалаврын хөтөлбөрт суралцах боломжтой. 

Тэтгэлгийн хэмжээ:

-Амьжиргааны зардал, орон сууц, онгоцны тасалбар, даатгал зэргийг олгоно. 

Тэтгэлгийн шалгуур:

Бакалаврын зэрэгтэй бөгөөд голч оноо 3.0-аас багагүй

Канадын сургалтын UBC шаардлагыг хангасан

Шаардлагатай үед барьцаа өгөхүйц санхүүгийн чадвартай байна. 

Өргөдөл хүлээн авах үе шат: 

2018 оны арваннэгдүгээр сарын 15-нээс өмнө өргөдлөө илгээж, арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө академик материалаа илгээнэ. 

Тэтгэлгийн цахим хаяг 

5. Давхар мэргэжил олгох Йорк сургуулийн тэтгэлэг

Image result for canadian york  university

Канад удсын Йорк их сургуульд хос мэргэжлээр суралцах боломжтой тэтгэлэгт хөтөлбөр. Дараах хослосон байдлаар сонгон суралцана. 

-Эдийн засаг ба Улс төрийн судлал

-Санхүү ба Бизнесийн эдийн засаг

-Англи хэл ба Мэргэжлийн хэл судлал

-Хүний эрх ба Антрологи

-Социологи/геологи ба Хот судлал

-Түүх ба Улс төрийн ухаан 

Тэтгэлгийн шалгуур:

Эндээс бүрэн шалгуурыг авна уу. 

Тэтгэлгийн хэмжээ:

20 мянган ам.долларыг олгоно. Голч оноо 80 хувиас багагүй бол 2500 ам.долларын тэтгэлэг, 95 хувиас багагүй бол 3000 ам.доллар авах боломжтой. 

Өргөдөл хүлээн авах үе шат: 

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл өргөдлийг авдаг. 

Тэтгэлгийн цахим хаяг  

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
3 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
3
4 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.