Хайх зүйлээ бичнэ үү

мин

Буриадын анхны олимпийн медальт бөхөд шагнал гардууллаа

Кыргызстан улсаас 2 сая 209 мянган сом гардуулан өгсөн нь 32 мянган ам.доллар болж байгаа юм.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаан-Үд хотод болсон Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээний үеэр Буриадаас төрсөн анхны олимпийн медальт бөхөд хүндэтгэл үзүүллээ. Базар Базаргуруев 2008 онд Бээжингийн олимпод Кыргызстаны нэрийн өмнөөс барилдаж, шагналт 5 дугаар байрт шалгарсан билээ. 2017 оны дөрөвдүгээр сард Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Бээжинд мөнгөн медаль хүртсэн Украины бөх Василий Федоришин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тул медалийг нь хураах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Базар 3-р байрт дэвшиж, саяхан Бишкек хотод болсон Азийн АШТ-ий үеэр 10 жилийн дараа олимпийн хүрэл медалиа гардан авсан билээ. Бишкек хотод түүнд олимпийн медалиас гадна Кыргызстан улсаас 2 сая 209 мянган сом гардуулан өгсөн нь 32 мянган ам.доллар болж байгаа юм.

Буриадад ч анхны олимпийн медальтандаа хүндэтгэл үзүүлсэн. Буриадын тэргүүн Алексей Цыденов түүнд “Гавьяаны одон” гардуулан өгсөн бол “Борцы Бурятии” хэмээх ВКонтакте сүлжээний группээс хандив цуглуулж, 40 мянган рубль Базарт хандивлалаа.
Базар Базаргуруев одоо Буриадын Агийн дүүргийн Судунтуй тосгонд мал маллаж байгаа гэнэ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
11
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.