Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Интровертүүд шилдэг удирдагч болдгийг судалгаагаар тогтоожээ

Интровертүүд өөрийгөө удирдагч болно гэж төдийлөн итгэдэггүй ч шилдэг удирдагч болж чадна.


Интроверт буюу дотогшоо зантай, дуугүй нэгэн сайн удирдагч болно гэдэгт бид төдийлөн итгэдэггүй. Харин Сидней Их сургуулийн эрдэмтэд “Интровертүүд удирдагч болох урьдач нөхцөл” сэдвээр судалгаа хийн дээрх таамаг худал болохыг нотолжээ. 

happy leonardo dicaprio GIF by The Academy Awards

Нээлттэй, зоримог экстровертүүдтэй харьцуулбал, үзэл бодлоо төдийлөн илэрхийлдэггүй интровертүүд өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг анхааран, хариуцлага үүрч, бусдад итгэл төрүүлж чаддаг аж. Нээлттэй хүмүүс худалдааны ажил эрхлэх, хэрэглэгчдэд бараа зарах чадвартай байдаг бол дотогшоо зантай хүмүүс өөртөө болон бусдад шаардлага тавьж, шударга ханддаг нь олны итгэлийг хүлээдэг байна. 2009 онд 184 бизнесийн ангийн оюутныг судалгаанд хамруулан 5 жилийн дараа ямар албан тушаалтай байгааг нь судлахад "интровертүүд" гэж тодорхойлогдсон оюутнууд хэд хэдэн салбарт шийдмэг манлайлагч болсон байжээ.    

Интровертүүд өөрийгөө удирдагч болно гэж төдийлөн итгэдэггүй ч шилдэг удирдагч болж чадна. 

Судалгааны эхэнд оюутнуудад нийгмийн тодорхой байр суурийг илэрхийлж өөрт төрж буй мэдрэмжээ хэлэхийг хүсэхэд интровертүүд “удирдагч” гэсэн үгний хариуд “айдас, хэцүү, стресс” зэргээр хариулжээ. Нэг үгээр тэд хариуцлагаас айж буйгаа илэрхийлэв. “Тэнэг хүн өөрийгөө ухаалаг гэдэг бол, ухаант нэгэн өөрийгөө доогуур үнэлэх нь бий” зэргээр хариуцлагаас айх нь ухаалаг хүний үйлдэл гэж судалгааны баг үзжээ. Эсрэгээрээ экстровертүүд “Чадна. Амархан. Мундаг” зэргээр хариу үйлдэл үзүүлсэн ч ажлын үеэр шантарч, бууж өгөх нь их байв. Экстровертүүд аливааг хөгжөөх, учир зүйг нь олох, “энтертейнмент” чадвартай бол, интровертүүд нухацтай авч үзэх, тайлбарлах, тунгаан бодох чадвартай аж.  

leonardo dicaprio shrug GIF

Тиймээс дотогшоо зантай интровертүүд удирдагч болохыг хүсвэл өөрийгөө хэт өөрчлөн нээлттэй экстроверт болон хувирах шаардлагагүй. Ердөө дараах зөвлөмжийг санах хэрэгтэй юм. 

Тусгайлан бэлтгэх. Ичимхий зантай интровертүүд олны өмнө гарч ярихад багагүй бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс уулзалт, илтгэл, хэлэлцүүлэгт тусгайлан цаг гарган бэлдэх нь айдсаа даван туулахад туслах юм. 

Хойш суух хэрэггүй. Интровертүүд шууд ярианаас зайлсхийж и-мэйл бичих, зурвас үлдээхийг илүүд үздэг. Энэ нь тухтай байх хэдий ч хурдан шалмаг ажиллая гэвэл утсаар ярьж, шууд уулзаарай. 

Харилцах. Өөрийн карьерт хэрэгтэй гэж үзсэн хүмүүстэйгээ фэйсбүүк, нийгмийн сүлжээгээр танилцаж, мэдээлэлтэй болоорой. 

Үзэл бодлоо хэлэх. Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр өөрт төрсөн санаагаа шууд илэрхийлж, боломжгүй бол дэвтэртээ буулгаж сураарай.

Ичимхий байдлаа давуу тал болгоорой. Олны дунд яриа үүсгэх таагүй байвал зүгээр л инээмсэглээд тэдэнд өөрийгөө нөхөрсөг хүн гэдгээ ойлгуулахыг хичээгээрэй. 

leonardo dicaprio GIF

Эх сурвалж: Psych2Go.com 

 
Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
Өчигдөр
Стрессийг ердөө минутын дотор бууруулах шидтэй биеийн 8 цэг
3
2024.03.22
Зөв хүнтэйгээ учрах үед танд мэдрэгдэх 10 өөрчлөлт
санал болгох
1
5 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
10 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
2
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

hah 2021.01.26 172.69.252.151

hud2

0 Хариулах