Хайх зүйлээ бичнэ үү

мин

3-р сарын 13: МУИС болон Багшийн дээдийн ойр орчмоор цахилгааны хязгаарлалт хийнэ

Бусад дүүрэгт ч мөн цахилгааны хязгаарлалт хийж байна.


Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүрийн гуравдугаар сараас эхлэн хийдэг аянгын өмнөх бэлтгэл ажил болон урсгал засвар энэ сарын 12-ны өдрөөс эхлээд байна.

Өнөөдөр дөрвөн дүүргийн зарим газар засварын ажил хийгдэх бөгөөд энэ сарын цахилгаан хязгаарлах газруудын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энд дарж хараарай. Мөн засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг учир хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК хэрэглэгч та бүхнээс хүсэж байна.

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд:

Сүхбаатар дүүрэг

11:00-13:00 цагуудад:

8-р хороо МАН-ын байр, Улаанбаатар, Туушин зочид буудал, 64-р байр, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монгол хэвлэл, Интер номын дэлгүүр, Адмон хэвлэл, Мэдээлэл технологийн үндэсний парк, Спортын төв ордон болон эдгээрийн ойр орчмоор.

13:00-14:00 цагуудад:

2-р хороо Улаанбаатар хэвлэл ХХК.

Чингэлтэй дүүрэг

11:00-17:00 цагуудад:

1-р хороо 1, 3, 10, 12, 13, 14, 15-р байр, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, Мэдээлэл холбооны сүлжээ, Монтель, Монголын хөрөнгийн бирж, 5, 39-р цэцэрлэг,  Монгол банк, ЗГНБНЗ /4-р байр/, ХЗДХЯ, УБЕГ, УБ хотын банк, Төрийн банк болон эдгээрийн ойр орчмоор.

11:00-17:30 цагуудад:

9, 10-р хороо Дэнжийн 1, 34, 37, 57, 59, 60, 69-р гудамж, Давхарбаяр /вакум цонх/, Хувь цагаан од, ЛХТЭМӨ, Дуут улаан, Хүрд,  Монпетекс ХХК-ууд,  Дэнжийн 1000 ЦТП, Мон-Аналитик ШТС болон болон эдгээрийн ойр орчмоор.

Хан-Уул дүүрэг

11:30-18:00 цагуудад:

13, 14-р хороо Худгууд болон эдгээрийн ойр орчмоор.

Сонгинохайрхан дүүрэг

11:00-18:00 цагуудад:

1, 7, 8, 22-р хороо 42, 67-р сургууль, Цэргийн хотхон, Наран радио станц,  Мах маркет, 16 тн-ын зоорь,  3-р ногоон зоорь, Наран тоосго, ШУТИС-ийн хотхон, Баянцагаан, Баянхошууны гудамжууд, Баянхошууны хуучин эцэс болон эдгээрийн ойр орчмоор зэрэг газруудаар хязгаарлалт хийгдэх юм.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
12 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
31
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.