Хайх зүйлээ бичнэ үү

мин

2 жил завсарласан “American idol” тэмцээний шинэ дугаар цацагдлаа

Америкийн шүтээн шоу нэвтрүүлэг 16 дахь удаагийн улирлын дугаараар үргэлжлэн гарна.


АНУ-ын хамгийн том шоу нэвтрүүлгүүдийн нэг “American idol” 2016 онд 15 дахь улирлаа амжилттай цацсанаас хойш ахин цацагдахгүй гэж албан ёсоор мэдэгдээд байсан. Тэгвэл "FremantleMedia"-ын бүтээл болох “American idol”  шоу 16 дах улирлаа хүргэхээр болжээ. 

Өнгөрсөн Ням гарагт 16 дахь улирлын нээлтийн дугаар ABC телевизээр үзэгчдэд хүрлээ.

Үзэгчдийн тоо буурч, шоуг бүтээх зардал өссөн нь шоуг дуусгах гол шалтгаан байжээ. Fox телевизээр цацагддаг байсан тус шоуны эрхийг ABC телеивизэд албан ёсоор өгчээ. Харин Fox телевизийн хувьд The Four нэртэй цоо шинэ, өөр хэв маягтай дууны тэмцээнийг энэ онд амжилттай эхлүүлэн эхний улирлын дугаар дууссан байна. 

Шоу цацагдах сувгийн хувьд өөрчлөгдсөн ч шүүгчдийн тоо болон хөтлөгчийн хувьд өөрчлөгдсөнгүй.  Шоуг эхэлсэн цагаас хойш хөтлөн явуулж буй Райн Сикрест хөтлөгчийн ажлаа үргэлжлүүлэх юм. 

Нэвтрүүлгийн уран бүтээлчид тус шоуны хамгийн анхны ялагч болох дуучин Келли Кларксоныг шүүгчээр авах эрмэлзэлтэй байсан ч NBC телевизийн The Voice шоу аль хэдийн “өндөр” өртгөөр шүүгч болгон авчихсан байжээ. Харин 25 сая ам.доллараар дуучин Кети Перриг шүүгчээр сонгосон аж. 

Райн Сикрест 12 сая ам.долларын цалинтай бол бусад шүүгчид болох Люк Брайан, Лайонел Ричи нар  12 сая ам.доллар10 сая ам.долларын цалинтай тус тус ажиллах юм.

Шоу оргил үедээ буюу 2006 онд долоо хоногт 30 гаруй сая үзэгчтэй байжээ.


Эх сурвалж: www.washingtonpost.com
Бэлтгэсэн: Х. Ичинхорлоо. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
16 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
17 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
18 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
34
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.