Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

IELTS-ийн шалгалтын хамгийн шилдэг ном, эх сурвалжууд

IELTS шалгалтыг амжилттай хамгаалахад тань туслах хамгийн шилдэг ном, хэрэгцээт холбоосуудыг хүргэж байна.


Олон улсын их дээд сургуульд суралцахын тулд англи хэлний мэдлэгтэй байх шаардлага нэн тэргүүнд тулгардаг. Англи хэлний мэдлэгийг бататгах IELTS шалгалтыг амжилттай хамгаалахад тань туслах хамгийн шилдэг ном, хэрэгцээт холбоосуудыг хүргэж байна.

1. Cambridge IELTS 12

2017 оны хамгийн шилдэг IELTS шалгалтын номоор Кембрижийн Их сургуулийн цуврал ном шалгарчээ. Унших, бичих, сонсох, ярих гэсэн 4 чадварыг бүрэн цогц хөгжүүлэхээс гадна тус шалгалтын нарийн арга техникт суралцах боломжтой. 

Номыг pdf болон аудио өргөтгөлийн хамт эндээс татна уу. 

2. IELTS шалгалтын бүрэн хөтөч ном 

guide to the ielts exam ebook img

Magoosh онлайн сургалтын төвийн хамгийн чанартай ном. IELTS шалгалтын тухай хэрэгцээт бүх мэдээллийг агуулахаас гадна анх удаа өгөхөд шаардагдах ойлголтууд, арга техникийг бүрэн эзэмшихэд туслана. 

Номыг эндээс татна уу. 

3. IELTS сонсох хэсгийн цуврал ном

IELTS Listening Recent Actual Tests Vol 2

Сонсголын хэсгийн 20 тест, хэрэгцээт дасгал ажил, аудиогоор дүүрэн цогц бүтээл. Жинхэнэ шалгалтын эх орсон. 

Номын 1-р цувралыг эндээс, 2-р цувралыг эндээс, 3-р цувралыг эндээс татна уу.

4. IELTS ярианы хэсгийн жишиг материал

IELTS Speaking Tests 2018 with Band 9 Sample Answers

2017 оны ярианы хэсгийн бүрэн эхийг ашиглан ярианы хэсэгт бэлтгэж болох юм. 2018 оны нэгээс дөрөвдүгээр сар хүртлэх шалгалтад "орох болзолтой" гэсэн хэсэг ч бий. 

Номыг эндээс татна уу. 

5. IELTS унших хэсгийн зөвлөмжүүд

Useful IELTS Reading websites & resources

Унших хэсэгт хэрэг болох үгсийн сан, асуулт хариулт зэргийн эх сурвалжуудыг эндээс татан аваарай. 

6. IELTS бичих хэсгийн зөвлөмж

Бичих хэсэгт хэрэглэгдэх 2017 оны жишиг тестүүд, 7-9 онооны эссэ зэргийг эндээс судлаарай. 

7. IELTS шалгалтын үнэ төлбөргүй онлайн сургалт

EdX онлайн сургалтын IELTS шалгалтын бэлтгэл ангид үнэ төлбөргүй хамрагдаж хэрэгцээт материалыг үзэж судлаарай. Бүх чадварыг хөгжүүлэх богино хугацааны сургалт юм.

Энд дарж бүртгүүлээрэй. 

Бусад хэрэгцээт холбоос: 

Тус шалгалтыг Их Британи, Канад тэргүүтэй орны 9000 гаруй их дээд сургуульд стандарт болгодог. Таны суралцахыг зорьж буй сургууль аль шалгалтыг стандарт болгодгийг эндээс эсвэл эндээс хараарай.

IELTS-ийн шалгалт цаасан хэлбэрээр 2 цаг 45 минутад явагдаж дуусдаг. Эндээс IELTS-ийн шалгалтын хуваарийг тус бүр үзэх боломжтой. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.