Хайх зүйлээ бичнэ үү

мин

Азербайжан улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ

Д.Цогтбаатар Азербайжан улсад айлчилж байна.


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяровтой Баку хотноо уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар түүхийн нийтлэг өв уламжлалтай, найрсаг харилцаа бүхий Азербайжан улстай Монгол Улс хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлээд хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг онцлов.

Тухайлбал, Азербайжаны их, дээд сургуулиудад Монголын оюутнууд суралцаж байсан уламжлалыг сэргээж, Азербайжаны Засгийн газрын тэтгэлгээр тус улсад Монголын оюутнуудыг суралцуулах, жудо, чөлөөт бөх, бокс, уран сайхны гимнастикийн холбоодын хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой талаар тэмдэглэжээ.

Түүнчлэн Улаанбаатар хотноо байгуулагдаж буй Далайд гарцгүй Хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээрт Азербайжан улсыг нэгдэхийг уриалж, ирэх зургаадугаар сард Улаанбаатар хотноо болох тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох завшаанд Монгол Улсад айлчлах урилгыг Азербайжаны Гадаад хэргийн сайдад уламжлалаа.

Азербайжаны Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяров Азербайжан, Монголын харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаарх хоёр улсын Засгийн газар болон бусад байгууллагын санал, санаачлагыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Уулзалтын дараа Монгол, Азербайжаны Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурсан байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
23
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.