Алдартнууд юу цуглуулдаг вэ


  |     2018-03-13 15:08   |     1110
  2018-03-13 15:08   |     1110

Алдартай, баян чинээлэг тул оддын цуглуулга ч жирийн биднийхээс огт өөр. Тэд марк цуглуулж, тэмдэг хайж явахгүй. Холливудын алдартнуудын хачирхалтай зарим цуглуулгыг танилцуулья.

Анжелина Жоли – эртний хутга

Жолигийн цуглуулганд Сэргэн мандалтын үе, дундад зууны үеийн хутга бий. Мөн хэд хэдэн эртний илд сэлэмтэй гэдгээ ч тэр ярьдаг. Олон хүүхэдтэй тул аюултай цуглуулгаа байнга далд хийж, хааяа нэг л гаргаж үздэг гэнэ. Хүү Мэддокстоо анхных нь хутгыг 7 настайд нь бэлэглэж байв.

Том Хэнкс- бичгийн машин

Тм Хэнксийн цуглуулганд 300 гаруй эртний бичгийн машин байгаа. Үүн дотор 1960 оны  “Олимпия Модель SM8” (Olympia Model SM8), 1946 оны Vintage LC Smith Corona зэрэг ховор эд бий. Томын хамгийн хайртай машин бол Vintage LC Smith Corona бөгөөд тэр гадаадад аялахдаа авч явдаг. Хэнксийн бичгийн машинд дуртайг сайн мэддэг "Nerdist” сэтгүүлийн редактор түүнээс ярилцлага авахын тулд 1934 оны “Smith Corona” бичгийн машиныг “авлигад” өгч байлаа.

Деми Мур – шаазан хүүхэлдэй

Деми Мурын цуглуулга гэрт нь багтахаа байсан тул тэр үеийн нөхөр нь болох Брюс Уиллис эхнэртээ шинэ байшин авч өгч байлаа. Түүний хүүхэлдэйнүүд маш том. Одоогийн байдлаар Мур нэг сая доллар хоббиндоо зарцуулаад байгаа гэнэ.

Пенелопа Крус – өлгүүр

Хачирхалтай цуглуулгын дунд Крусын өлгүүр тэргүүн байр эзлэх биз ээ. Ямар ч гэсэн одоо түүний гэрт 500 гаруй өлгүүр бий.

Вупи Голдберг – хуванцар гоёл чимэглэл

1970-аад оны үед бакелит хэмээх хуванцар гоёл моодонд орж байв. Голдберг энэ үеэс л цуглуулгаа эхэлсэн бөгөөд том арга хэмжээ, тэр байтугай “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд ч хуванцар гоёлтой ирж байлаа. Барбра Стрейзанд, Дайан Китон, Лили Томлин нар мөн ийм хоббитой.

Род Стюарт  – галт тэрэгний загвар

Род галт тэргэнд тун дуртай. Хайр дурлал гээд нэрлэсэн ч буруудах зүйлгүй. Беверли-Хиллз дэх түүний байшингийн 3-р давхар нь тэр чигээрээ аварга том галт тэрэг.  Стюарт энэ хоббигоо “тайвшруулах эм” хэмээн нэрлэдэг бөгөөд стресстсэн үедээ галт тэргээрээ тоглож зугаацдаг. Хол тоглолтоор явахдаа чемодандаа юуны өмнө хэд хэдэн модель хийгээд гардаг зуршилтай. Галт тэрэгний загвар цуглуулдаг алдартны тоонд Фил Коллинз, Майкл Гросс, Фрэнк Синатра, Патрик Стюарт, Нил Янг нар багтаж байна.

Рози О'Доннелл – Макдональдсийн тоглоом

Баян гэхээр заавал үнэтэй эд цуглуулдаг байх албагүй. Рози Макдональдсийн тоглоом цуглуулж эхлээд одоо түүний офис тэр чигээрээ тоглоом. Тэр тоглоом авахын тулд Макдональдст очиж хооллоно. Киноны 101 нохойг бүгдийг нь авах гэж нэг хэсэг өдөр бүр Макдональдс ордог байжээ. Энэ талаар дуулсан Макдональдс компанийнхан ихэд баярлаж, түүнд 101 нохойг илгээж байлаа. Одоогийн байдлаар түүний цуглуулга 2500-д хүрээд байна.

Тэйлор Свифт- цас будардаг бөмбөлөг

Тэйлор Свифт шинэ бөмбөлөг авах болгондоо зургыг нь сүлжээнд тавьдаг.

Синди Кроуфорд - хорхой

Алдарт загвар өмсөгч, үзэсгэлэнт хатагтайг ийм юм цуглуулдаг гэж хэн бодох билээ.

Жонни Депп -  цох, амьтны араг яс

Ахмад Жек араг яс, цохноос гадна хар цагаан гэрэл зураг, Жек Керуакт холбоотой зүйлсийг цуглуулдаг. Түүний цуглуулгын хамгийн үнэтэй зүйл бол Керуакийн хуучин цув. 15 мянган доллараар авсан гэж байгаа.

Дэвид Рокфеллер - цох

Тэрбумтан Дэвид Рокфеллер үнэтэй машин биш цох хорхойнд дуртай. 10 настайдаа анхны цохоо барьсан гэх энэ эрхэм одоо 90 настай. Цохын хэд хэдэн шинэ төрлийг нээж, түүхэнд нэрээ мөнхөлсөн хүн.


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dreamers’ Day: “You Were Never Really Here” киног заавал үзэх 10 шалтгаан

Энэ долоо хоногт жинхэнэ солиоруулах нь.

  2018-09-26 18:23

Манай хүргэн ОХУ-ын амбан захирагч болох уу

Амбан захирагч болох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

  2018-09-26 16:45